![]() |
Ерөнхий захирлын мэндчилгээ Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн хамт олны нэрийн өмнөөс тантай мэндчилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Үндэсний хэмжээний төвийн хувьд бид үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг байнга сайжруулж, олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор ажилладаг. Манай төвөөр үйлчлүүлж, зочилж буй таньд бидний хаалга байнга нээлттэй ба манай хамт олон танд туслах, хамтран ажиллах, үнэтэй санал, хүсэлтийг тань үйл ажиллагаандаа тусган ажиллахад бэлэн байна. Таныг гүнээ хүндэтгэсэн Л. Төмөрбаатар |
Монгол улс хавдрын эсрэг тэмцлийн бэлгэдэл болсон “Хавдрын эсрэг хамтдаа” туузтай. Энэхүү лаванда цэцгийн нил ягаан өнгө бүхий тууз нь дэлхий дахинаа хавдрын эсрэг хамтдаа тэмцэхийн бэлгэдэл болдог бөгөөд манай орон ч албан ёсоор хавдрын эсрэг хамтдаа тэмцэх бэлгэдэл болгодог. |
![]() |