Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг нь 2014 оны 2 сараас байгуулагдсан бөгөөд хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэг, гемодиализийн хэсэг, өвдөлт намдаах хэсэг гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүнтэй.
Одоогоор тасгийн эрхлэгч, 4 их эмч, 7 сувилагч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 1 техникчийн бүрэлдэхүүнтэй 2 ортойгоор ажиллаж жилд нийтдээ 600 орчим хүнд үйлчилдэг.
Өвдөлт намдаах клиник нь цочмог ба архаг өвдөлтийн зовиур, орчны таагүй сэрлээс хамгаалах, төрөл бүрийн цар хүрээтэй хагалгаа, ажилбарын үеийн ба өвчин эмгэгийн шалтгаант өвдөлтийн хүчийг хэмжиж, оношлож, эмчилнэ.
Бөөрний хурц болон архаг дутагдлын улмаас амь нас нь эрсдэлтэй байдалд орсон хүмүүст түргэн шуурхай үйлчилгээ өндөр нарийн мэргэжлийн түвшинд үзүүлнэ.
Ажлын цагаар 1 эмчтэйгээр, ажлын бус цагаар жижүүр эмчтэйгээр 24 цагийн үйл ажиллагаа явуулж хавдрын болон хавдрын бус өвчний үеийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлдэг.
ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд хавдрын болон хавдрын бус өвчний үеийн яаралтай тусламж үйлчилгээ болон өвдөлт намдаах, гемодиализийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай үзүүлэхэд манлайлагч нь байна.
Хавдар судлалын үндэсний төвд 2 жил ажиллаж байна.
Хавдар судлалын үндэсний төвд 12 жил ажиллаж байна.
Хавдар судлалын үндэсний төвд 5 жил ажиллаж байна.
Яаралтай тусламжийн 4 сувилагч, гемодиализ эмчилгээний сувилагч, өвдөлт намдаах клиникийн сувилагч, ахлах сувилагч
Одоогоор тасгийн эрхлэгч, 4 их эмч, 7 сувилагч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 1 техникчийн бүрэлдэхүүнтэй 2 ортойгоор ажиллаж байна.