КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19) ГЭЖ ЮУ ВЭ?
ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
ХЭН ТУСГААРЛАГДАХ ВЭ?
ӨРХ ГЭРТ ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
АЛБАН БАЙГУУЛЛАГАД ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
ХСҮТ-ийн тасаг албадууд ЭМС-ын А/135 тоот тушаал, ХСҮТ –ийн Ерөнхий захирлын А/28 тоот тушаалын дагуу СОVID-19 халдварын сэжигтэй тохиолдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний сургалт, дадлагуудыг хийж цар тахлын үеийн болзошгүй эрсдлээс сэргийлэн бэлэн байдлаа хангаж байна. Энэ долоон хоногт Хөнгөвчлөх эмчилгээний тасаг, Хими эмчилгээний тасаг, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан сургалтаа зохион байгуулж ажилтнуудаа бүрэн хамрууллаа.
Мөн 2020.03.20 ний өдөр Сувилахуйн алба, Халдварын сэргийлэлт хяналтын албанаас короновирусын (COVID-19) халдвараас сэргийлэх, хянах бэлэн байдлын дадлага сургалт зохион байгууллаа.