Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Умайн хүзүүний хавдраар туяа эмчилгээ хийлгэсэн өвчтөний хяналт, зөвлөгөө

2011 оны 11 сарын 10

Туяа эмчилгээний дараахи өвчтөний хяналт:


Умайн хүзүүний өмөнтэй байгаад эмчлүүлсэн эмэгтэйд өмөн дахиж болно. Иймд эмчийн байнгын хяналтанд байх хэрэгтэй.

  • Эхний нэг жилд 3 сар
  • Хоёр дахь жилд 4 сар
  • Гурав, дөрөв дэх жилд 6 сар тутам тус тус хянана.
  • Үүнээс цааш жил бүр нэг удаа хянана.
  • Арван жилээс хойш шаардлагатай үед үзнэ.
  • Жич: Хяналтын үзлэгийн хооронд ямар нэг шинж илэрвэл тэр дор нь эмчдээ үзүүлнэ.

Хяналтанд ирсэн эмэгтэйд эмч дараахи үзлэг, шинжилгээ хийнэ.  Үүнд:

  • Өвчний түүхтэй танилцах
  • Бодит үзлэг хийх (үтрээнийтолиор, хоёргарын хавсарсанүзлэгээр, үтрээ-хошногоны шинжилгээ, эгэмний дээд ба цавины тунгалгийн булчирхайг тэмтрэх)
  • Жил бүр эсзүйн шинжилгээ авна.

Зөвлөгөө
Туяа эмчилгээний үед дотор муухайрах, огих, гүйлгэх, шээх үйл ажиллагаа хямрах шинж илэрч болно.

Туяа эмчилгээ хийлгэсэн хэсэг газарт арьс, салтын өөрчлөлт:

Бэлэг эрхтэний орчмын үс унах, туяа эмчилгээнд хамрагдсан хэсгийн арьс улайх, хуурайших, хатуурах, үтрээ хорсох, хуурайших, загатнах шинж илэрч болно. Урвалж өөрчлөлт өгсөн арьсыг үе, үе шавьшиж зөөлөн угаана. Үрж болохгүй. Өвдөж байвал өвчин намдаах эмийг ууж болно. Туяа эмчилгээ дууссанаас хойш хэдэн долоо хоног бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй
Ходоод гэдэсний талаас: дотор муухайрах, бөөлжүүлэх, гүйлгэлт, хүнд хэлбэрийн шингэн алдалтын шинж илэрч болно. Усыг эргэн шимэгдүүлдэг шулуун гэдэс болон бүдүүн гэдэсний төгсгөл хэсэг аарцгийн хөндийд байх тул туяаны нөлөөгөөр энэ үйл ажиллагаа нь алдагдан өтгөн шингэрч улмаар суулгалт үүснэ.

Давсагны талаас: Шээсний сүвээр өвдөх, хорсох, улайх, ойрхон шээх, барихад хэцүү байх, цустай шээх шинж гарч болно.

Шулуун гэдэс: Туяа эмчилгээний үед гэдэс дүүрэх, базлах, суулгалт, хоолны шингэц муудах шинж гарч болно.

Хэдийгээр туяа эмчилгээний гаж нөлөө бухимдал үүсгэдэг ч үүнийг хянаж эмчилж болно. Хэрхэн хөнгөвчилж болох талаар эмч, сувилагч нараас зөвлөгөө авна. Эмчилгээ дуусмагц гаж нөлөө аяндаа арилна. Туяа эмчилгээний төгсгөлд өвчтөн ядарч сульдах боловч аль болох идэвхтэй байхыг зөвлөнө.

Урт хугацааны гаж нөлөө: Энэ талаар эмчтэйгээ ярилцаж болно. Жишээлбэл туяа эмчилгээний улмаас үтрээ нарийсдаг. Энэ нь бэлгийн ажил ба хяналтын үзлэг хийхэд түвэг учруулдаг талтай. Үүнээс сэргийлэх арга байдаг, хэрэв ийм шинж илэрвэл үтрээг хэрхэн өргөсгөж болох талаар зөвлөгөө өгнө.Туяа эмчилгээний нөлөөгөөр өндгөвчийн үйл ажиллагаа хямрана. Биений юм ирэхгүй болсоноор халуу оргих, үтрээ хуурайших шинж илэрнэ.
Цустай шээх, давсаг, шээсний сүвээр өвдөх, гүйлгэлт, өтгөн хаталт, цус салстын хольцтой өтгөн гарахшинжүүд гүнзгийрэн байнга дахин давтах шинжтэй бол тэр даруй эмчдээ хандана.

Хөдөлгөөн ба хоололт:

  • Хоол сайн идэж, идэвхитэй хөдөлгөөнтэй байх нь чухал.
  • Эмчилгээний үед гардаг гаж нөлөө (хоолны дуршил буурч, дотор муухайран, огиж бөөлжих, суулгах,) хоол идэхэд хүндрэлтэй болгох талтай. Жингээ хадгалахын тулд хэрэгцээт илчлэгээ хоол хүнсээрээ авах ёстой. Хүч чадлаа хадгалах үүднээс уураг хангалттай хэрэглэнэ.
  • Бие тавгүйрхэж ядарна. Эмч эсвэл эрүүл мэндийн ажилтан энэ байдалд хэрхэн зохицохыг зөвлөж зааж өгнө.
  • Судалгаагаар өмөнтэй өвчтөн аль болох хөдөлгөөний идэвхтэй байвал биеийн байдалд эерэгээр нөлөөлдөг.
  • Цэвэр агаарт алхах, усанд сэлэх, йогоор хичээллэх ба бусад хэлбэрээр идэвхтэй байх нь өвчтний бухимдлыг багасгаж, хүч чадалтай байхад сайнаар нөлөөлнө.
  • Дасгал хөдөлгөөн хийхэд өвдөлт юм уу эсвэл өөр хүндрэл учруулж байвал эмчдээ хэлж туслалцаа авах нь чухал.
Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ