Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Остеоартроз өвчний үеийн туяа эмчилгээ

2011 оны 11 сарын 14

Остеоартроз нь үеийг бүрдүүлж байгаа яснуудын төгсгөлийн гадаргууд байрласан, уян шинж чанар бүхий мөгөөрсөн эд нь янз бүрийн шалтгааны улмаас гэмтэн, зузаарч, хатууран үений хэвийн хэлбэр хэмжээг өөрчлөн, үений хальсыг гэмтээж, үений шингэн ялгаралтыг ч алдагдуулдаг архаг явцтай өвчин юм. Ихэнхдээ өвдөг, мөр, тохойн үе энэ өвчинд өртдөг байна.
Удамшил, таргалалт, бодисын солилцооны өөрчлөлт, үений гэмтэл, үений хэт ачааллаас үүдэн остеоартроз үүсдэг.
Остеоартроз өвчний үед өвдөх, үе хавдаж, томрох, үений хөдөлгөөн хязгаарлагдах, гэмтсэн үений орчмын булчин суларч, хүчгүй болох зэрэг зовиур илэрдэг.
Туяа эмчилгээгээр хорт хавдрыг эмчлэхээс гадна зарим төрлийн өвчинд, ялангуяа үе мөчний нөхөн төлжилтийн болон үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг.
Богино хугацаанд, зохих бага тунгаар эмгэгтэй үенд хийгддэг энэ эмчилгээ нь үр дүн сайтай бөгөөд танд ямар нэгэн өвдөлтийн болон бусад таагүй мэдрэмж төрүүлэхгүйгээрээ онцлогтой. Туяа эмчилгээ нь бусад эмчилгээний хэлбэрүүдтэй харшлахгүй ба шаардлагатай тохиолдолд 1-2 удаа давтан курс хийж болох ба хоорондын зай нь 3 сараас багагүй байна.
Эмийн болон нөхөн сэргээх эмчилгээнд үр дүн өгөөгүй, мэс засал эмчилгээнээс татгалзсан үед туяа эмчилгээ хийнэ.
 

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ