Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Туяа эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөмж

2015 оны 08 сарын 14

Туяа эмчилгээ хийгдэх үед таны биед илэрч болох гаж нөлөөнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар çөвлөе.

Дотор муухайрах

Дотор муухайрч, хоолны сонирхол муудах нь сульдах, тамирдах, жин буурахад хүргэдэг. Хэрэв та хоол идэх сонирхолгүй байвал махны оронд илчлэг ихтэй, тослог багатай хүнсний бүрээгдэхүүн, ногоо, жимс, цагаан идээ сонгож хэрэглээрэй.

Ядарч сульдах

Туяа эмчилгээ хийлгэж буй өвчтнүүд эмчилгээний явцад болон сүүлийн хоногуудад ядарч сульддаг. Иймд та өөрөө ажил амьдралаа сайтар зохицуулж, ойр дотныхноосоо тусламж аваарай. Мөн эрүүл агаарт гарч, сайн унтаж амран, эмчийн зөвлөгөөний дагуу дархлаа дэмжих эмийн бэлдмэлийг хэрэглээрэй.

Арьс арчлах

  • Арьс нь туяа эмчилгээнд мэдрэг тул эмчилгээнд хамрагдаж буй арьсаа бүлээн усаар болгоомжтой угааж, хөнгөхөн дарж хатаана.
  • Шүршүүрт орохдоо элдэв хурц үнэртний найрлагагүй, өнгөгүй, зөөлөн саван хэрэглэнэ. Харин ууранд сууж болохгүй.
  • Эмчилгээний хэсгийг аль болох ил чөлөөтэй байлгаж, зөөлөн хөвөн даавуун хувцас өмсөнө.
  • Суга, цавины хэсэгт туяа эмчилгээ хийгдэж байгаа бол аль болох хуурай цэвэр байлгана.
  • Туяа эмчилгээний үед болон дууссанаас хойш 1 жилийн хугацаанд эмчилгээнд хамрагдсан хэсэгт рашаан, шавар, зүү төөнүүр эмчилгээ болон бумба, гич тавихыг хориглоно.
  • Эмчлүүлж байгаа хэсгийн арьсыг А, Е витаминаар баялаг болон зориулалтын тосоор зөөллөж байх нь зүйтэй. Учир нь энэ хугацаанд арьс хуурайших, бараантаж нөсөөтөх, шархлах, арьс зузаарах зэрэг өөрчлөлт гарч болох юм.

Амны хөндийн арчилгаа

  • Амны хөндийн салст нь туяанд мэдрэг бөгөөд үрэвсэж улайхаас эхлээд өнгөр тогтож шархлах хүртэл гэмтэж болно.
  • Шүлсний булчирхайн үйл ажиллагаа түр болон удаан хугацаагаар алдагдан, амтны мэдрэмж өөрчлөгдөж, хоолны дуршил буурна.
  • Амны хөндийн эрүүл ахуй чухал ба шүдээ спирт агуулаагүй, флорид бүхий оо, зөөлөн сойзоор угаана.
  • Хэрэв таны шүд эмчилгээ хийлгэх хэрэгтэй бол туяа эмчилгээ эхлэхээс өмнө эмчлүүлэх шаардлагатай.
  • Архи, тамхийг эрс хориглож, исгэлэн гашуун ундаа хэрэглэхгүй.
  • Çөөлөн зутан маягийн хэт халуун болон хүйтэн биш хоол хэрэглэнэ.
  • Их хэмжээний шингэн уух хэрэгтэй.
  • Хооллосны дараа буцалсан ус болон ариутгалын сул уусмалаар амаа зайлах хэрэгтэй.
  • Амны хөндийн салст хуурайшсан үед ургамлын гаралтай олив, чацаргана, наранцэцэгийн витаминлаг тос хэрэглэнэ.

Үсээ арчлах нь:

Туяа эмчилгээнд толгойн болон биеийн бусад үстэй хэсэг хамрагдаж байгаа бол энэ хэсгийн үс унадаг.

  • Үс унахад та сэтгэл зовних хэрэггүй юм. Учир нь 2-3 сарын дараа шинээр үс ургана.
  • Харин биеийн бусад хэсгийг туяагаар эмчилж байхад үс унахгүй.

 

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ