Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Зажлах, залигах бэрхшээлийн үед хэрэглэх хоол хүнс

2015 оны 07 сарын 21

 

Зажлах залгих бэрхшээлийн үед хэрэглэх хоол тэжээл

Зажлах залгих чадварыг нэмэгдүүлж, жирийн хоолонд шилжүүлэх зорилго бүхий хоол хүнс байна. Хүн бүрийн зажлах залгих чадвар өөр тул өөрт тохирсон зөвлөгөөг эмчлэгч эмч болон хоолзүйчээс авна уу.

Хооллох үед баримтлах дэглэм:

  1. Өдөрт бага багаар ойрхон 5 6 удаа хооллоно .Аль болох зөөлөн, нухсан хатуу бүхэл хэсэггүй хоолыг сонгох
  2. Жимсний нухаш, банана, хүүхдийн будааны зутан, тараг, цэлцэгнүүр, хагас шингэн зутан шөл зэрэг хоол тохиромжтой
  3. Хэт шингэн хоол хэрэглэхээс зайлсхий х. Учир нь дээрх бэрхшээлийн үед залгихад хэцүү өвдөх мэдрэмж төрүүлдэг
  4. Хоолыг маш удаан зажилж, тайван хооллох
  5. Хооллох үедээ ярихгүй байх
  6. Мэс заслын дараа хооллож эхл эх үедээ цайны халба га, соруул зэргийг ашиглаж бага хэмжээ гээрдасгаж х оолонд орно
  7. Өдөрт шингэнийг хүрэлцээтэй хэмжээгээр уух шаардлагатай /6-8 аяга шингэн/
  8. Холимог бүтэцтэй хоолноос зайлсхийх . Тухайн хоолонд орсон бүтээгдэхүүнүүдийн хэрчилт, нухалт, чаналт зэрэг нь бүгд ижилхэн жигд байх шаардлагатай
  9. Тодорхой хэлбэртэй хоол нь залгихад хялбар байдаг /зөгийн бал, тараг шигг.м/ учраас хоол ны шөлийг өтгөрүүлж хэрэглэх нь чухал. Хоол ны шөлийг өтгөрүүлэхийн тулд хүүхдийн будаа, төмсний нухаш, банана зэргийг ашиглаж болно
  10. Самар, чипс, хатаасан жимс, үзэм, хуурай /кекс, талх/ шажигнасан хүнсний бүтээгдэхүүн, түүхий зажлууртай хоол, хатуу бүхэл хоол, будаа зэргийг зовиур намдтал хязгаарлах
  11. Хооллох орчинг чийглэг, агаартай, цэвэрхэн байлгах

 

Хооллох үед биеийн байрлал /байршил/ маш чухал бөгөөд биеэ цэх шулуун байлгаж хоол идвэл залгих явц хурдан байх бөгөөд бөглөрөл үүсэх аюулыг багасгадаг.

•  Сандал дээр сууж байхдаа:

•  Сандал дээр бүтэн сууж, нуруугаа цэх 90 0 -ын хэмтэй суух ба толгойгоо мөн цэх байрлуулна.

•  Эрүүгээ бага зэрэг доошлуулан, хөлөө шалан дээр энгийн чөлөөтэй байрлуулна.

•  Хооллохын өмнө, хооллосны дараа 15-30 минут хэвтэлгүйгээр сууж амрах хэрэгтэй.

•  Орон дээр хэвтэж байхдаа:

•  Орныхоо дээд хэсгийг өргөн, дэрээ нурууны ард тавиж 90 0 –ын хэмтэй цэх суух ба толгойгоо бага зэрэг бөхийлгөсөн байна.

•  Хэрэв бие нэг талруугаа хазайгаад байвал хажуу талд нь юм ивэж хөдөлгөөнгүй байлгана.

Залгих, зажлах бэрхшээлтэй үед бас нэг чухал зүйл бол хоолны бүтэц, шинж байдал байдаг. Тиймээс та мэс заслын дараа ямар бүтэцтэй, ямар төрлийн хоол хэрэглэхээ дараах хүснэгтээс сонгоорой. 

Хоолны шинж чанар, байдал
Хоолны бүтэц, жишээ
1 . Тунгалаг шингэн хоол: Өтгөнөөр гарах зүйлийг бага байлгах, хоол боловсруулах эрхтэний идэвхийг хамгийн бага байлгах зорилготой
00-шөл /мах, яс, тахиа, загасны тунгалаг шөл г.м/
2. Хагас шингэн хоол : Мэс заслын дараа, эрүүний хугарлын үед, зажилж, залгихад бэрхшээлтэй өвчтөнд зориулсан
* Зутан шөлнүүд /мах, ногоо, тахиа, төмсний зутан шөл г.м/
 
3. Зөөлөн хоол: Боловсрогдохдоо хялбар, хатуу бүхэл хэсэг багатай хоол байна
 Тараг, зөгийн бал шиг бүтэцтэй зутан шөлнүүд
4. Нухсан хоол: Зажлах залгих бэрхшээлтэй хүнд зориулсан, зажлахад, залгихад маш хялбараар бэлтгэх хэрэгтэй
*Нухаш /төмсний, махны, ногооны, жимсний нухаш г.м/
 
5. Усархаг шингэн хоол
       
*Бүх төрлийн жимсний шүүс, ундаа, цай, ус
 

Мэс заслын дараах хооллолтын ерөнхий дэглэм :

•  Та өдөрт бага багаар ойрхон 5-6 удаа хооллоорой. Энэ нь х оолонд дасах зорилготой юм.

•  Хоолыг яаралгүй тайван сай тар зажлаж идэх ба хооллосны дараа хэвтэлгүйгээр сууж амраарай .

•  Унтахаас 3 цагийн өмнө оройн хоолыг идсэн байх

•  Хоолыг хэт халуун эсвэл хэт хүйтэн биш хэвийн хэмд, тогтмол цагт хэрэглэж заншаарай.

•  Шингэнийг хоолтой хамт хэрэглэхгүй байх, хоол идэхээс өмнө эсвэл идэснээс хойш 40-60 минутын дараа /цай, ус, шүүс, шөл/ ууна.

•  Хэрвээ та хэвтэрт байгаа бол хоол идэсний дараа хагас суугаа байдалд хэвтэж /налуу байдалтай/ амраарай

•  Давсны хэрэглээгээ хэвийн иддэг хэмжээнээсээ бууруулж, хязгаарлах шаардлагатай.

•  Цаашид өлсөж удаан явахгүй байх мөн нэг дор их хэмжээгээр идэхгүй байх

 

Уух шингэн:

Буцалсан ус, ногоон цай

Бүх төрлийн байхов цай

Гэрийн цай

Тунгалаг шөл /00 шөл/

Цагаан будааны шүүс

 

Хүнсний бүтээгдэхүүний сонголт

       
Хүнсний бүтээгдэхүүний төрөл Зөвшөөрөгдөх хүнс Хязгаарлах хүнс Хориглох хүнс
/7 хоногт 2-3 удаа/
  Цагаан талх Гурвалжин, хөц будаа Тослог боов, тосонд шарсан боов
  Хүүхдийг будаа Бялуу  
  Үхрийн мах Өндөг Шарсан мах, Шарсан тахиа, загас
Махны төрөл Ямааны мах Хонины мах Өөхтэй мах
  Тахиа, загас Хиам, зайдас  
  Дүпү    
  Буурцаг, шош    
Ногооны төрөл Бүх төрлийн шинэ хүнсний ногоо Даршилсан, давсалсан ногоо /өргөст хэмх, байцаа г.м/  
Жимсний төрөл Хязгаарласнаас бусад жимс Киви, мандарин  
Дарсан, хатаасан жимс
  Цөцгий /тослог багатай/ Майонез /2сарын дараа хэрэглэж болно/ Шар тос
  Бүх төрлийн ургамлын тос Самар /давсалсан/
Тосны төрөл Цөцгийн тос /масло/ Хайлмаг
    Өрөм
  Тослог багатай сүү Аарц Тослог ихтэй сүү, сүүн бутээгдэхүүн
Сүүний төрөл Ээдэм, тараг, бяслаг, сүүг дангаар нь уухгүй Ааруул
      Айраг
      Архи, пиво, вино
  Далайн гаралтай бүтээгдэхүүн Зөгийн бал Халуун ногоо
    Зайрмаг Хурц хоол амтлагч
    Чихэр Хийжүүлсэн ундаа
    Шоколад Махны удаан буцалсан шөл
    Жимсний чанамал Тэмээний мах
    Кофе Адууны мах
      Хорхог, боодог
Бусад      
  Тайлбар: Та зөвшөөрөгдөх бүлгийн хүнсийг хоол хүнсэндээ чөлөөтэй хэрэглэж болно. Тайлбар: Байнга тогтмол идэх нь таны биед зохимжгүй учир хязгаарлах ба хагалгаанаас хойш 1 сарын дараа хэрэглэж эхэлнэ. Тайлбар: Хориглох бүлгийн хүнсийг жилийн хугацаанд хориглох юм.
       
       

 

Ходоодны мэс заслын дараах үеийн хооллолт

Ходоодны мэс засал эмчилгээний дараах үеийн хооллолт нь хагалгааны дараах шархыг гамнах, хоол тэжээлд дасгах, шим тэжээлээр хангах зорилго бүхий хоол хүнс байх юм. Мэс заслын дараа хоолны хэмжээ, цаг, бүтэц гэсэн 3 зүйл чухал байдаг бөгөөд хүн бүрт харилцан адилгүй байдаг. Хоолны хэмжээ ихээс бага руу, бүтэц шингэн, хагас шингэн, өтгөн, хэвийн байх бол цагийн хувьд ойрхон цагаар олон удаагийн давтамжтай гэх мэтээр хооллох юм. Жишээ нь өдөрт 1-3 цагийн зайтай 30-200г хоолыг 4-5 удаа хэрэглэнэ. Иймээс та өөрт тохирсон дэглэмийг хоолзүйчтэйгээ зөвлөөрэй.

 

Стомын ууттай үед анхаарах хоол хүнсний хэрэглээ

 

Стомын ууттай үед хоол хүнсний хэрэглээ, сонголтонд бага зэргийн бэрхшээл үүсдэг тул та дараах зөвлөгөөтэй танилцана уу.

•  Хоол хүнсийг маш сайн зажилж идэх

•  Өөрийн хоол боловсруулах чадвараас шалтгаалан өдөрт 3 удаа хооллох нь тохиромжтой

•  Хүнсний бүтээгдэ х үүнийг сонгохдоо өтгөнийг зөөлрүүлдэг эсэх, хатаадаг эсэх, үнэр гаргадаг эсэх, хий үүсгэдэг бүтээгдэхүүнд хамрагддаг эсэхийг ан х аарах

•  Шингэнийг өдөр бүр тогтмол 6-8 аягыг уух энэ нь таныг шинэгний дутагдлаас сэргийлж чадна

 

Хүнсний бүтээгдэхүүний шинж байдал

 

Хүндрэлүүд

Үүсгэгч хүнсний бүтээгдэхүүн

Сэргийл эх арга

Бөглөрөл үүсгэдэг бүтээгдэхүүн

 

•  С амар

•  Үзэм

•  Мөөг

•  Хальстай самар

Хоолны орцыг жигд ижил бүтэцтэй бэлтгэх. Жишээ нь: ногоотой шөл бол бүх ногоо, мах ижил жигд хэрчилттэй байх.

Үнэр үүсгэдэг бүтээгдэхүүн

•  Архи

•  Өнгөт байцаа, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа

•  Өндөг

•  Сонгино

•  Хоол амтлагчид

 

Цөцгийтэй сүү , тараг, хүнсний ногоо нь үнэр бага үүсгэдэг тул та хэрэглэж болно

Суулгалт үүсгэдэг бүтээгдэхүүн

 

•  Шош , ц эцэгт байцаа

•  Шоколад

•  Пиво, ликор, улаан дарс

 

Цагаан будаа ны шүүс, хөөрүүлсэн сүү, ээдэм, банана зэргийг нэмэлтээр хэрэглэбэл суулгалт н а мддаг

Хий үүсгэдэг бүтээгдэхүүн

 

•  Пиво, өргөст хэмх

•  Цэцэгт болон бөөрөнхий байцаа, хальстай самар

•  Сонгино, сүү, нимбэг

•  Загас, хүнснийс сода

 

Хийтэй залгих аас болгоомжилж хоол идэх үед юм ярихгүй, шингэнийг шимж уух, бохь зажлахгүй байх зэрэг юм.

 

Өтгөн ийг /баас/ ихээр үүсгэдэг бүтээгдэхүүн

 

•  Гурилан бүтээгдэхүүн

•  Сүү, сүүн бүтээгдэхүүн

 

 

 

Хүнсний бүтээгдэхүүний сонголт

       
Хүнсний бүтээгдэхүүний төрөл Зөвшөөрөгдөх хүнс Хязгаарлах хүнс /7 хоногт 2-3 удаа/ Хориглох хүнс
  Цагаан талх Гурвалжин, хөц будаа Тослог боов, тосонд шарсан боов
  Хүүхдийг будаа Бялуу  
       
  Үхэр, хонь, ямааны мах Шарсан өндөг Шарсан мах, тахиа, загас
  Тахиа, загас Хиам, зайдас Өөхтэй мах
Махны төрөл Өндөг, дүпү    
  Буурцаг, шош    
Ногооны төрөл Бүх төрлийн шинэ хүнсний ногоо    
Жимсний төрөл Бүх төрлийн жимс, жимсний шүүс Компот, хатаасан жимс  
  Цөцгий /тослог багатай/ Майонез Шар тос
Тосны төрөл Бүх төрлийн ургамлын тос Самар /давсалсан/ Зөөхий
  Цөцгийн тос /масло/   Хайлмаг
      Өрөм
  Ээдэм, тараг, бяслаг, аарц   Тослог ихтэй сүү, сүүн бутээгдэхүүн
Сүүний төрөл ааруул
      Айраг, архи, пиво, вино
      Халуун ногоо
  Далайн гаралтай бүтээгдэхүүн Зөгийн бал Хурц хоол амтлагч
    Зайрмаг Хийжүүлсэн ундаа, хорхог, боодог
    Чихэр Махны удаан буцалсан шөл
Бусад   Шоколад Тэмээний мах
    Жимсний чанамал  
    Кофе  
       
  Тайлбар: Та зөвшөөрөгдөх бүлгийн хүнсийг хоол хүнсэндээ чөлөөтэй хэрэглэж болно. Тайлбар: Байнга тогтмол идэх нь таны биед зохимжгүй учир хязгаарлах юм. Тайлбар: Хориглох бүлгийн хүнсийг та жилийн хугацаанд хориглох юм.

 

Элэгний хагалгааны дараах хооллолт

Уургийн гамналт хийх буюу ургамлын гаралтай уураг амьтны гаралтай уургийн харьцааг тогтоох, хагалгааны дараах шарх эдгэрэлтийг хурдасгах, шим тэжээлээх хангах зорилго бүхий дэглэм байна.

Хагалгааны дараа баримтлах ерөнхий дэглэм:

•  Та өдөрт бага багаар ойрхон 5-6 удаа хооллоорой. Энэ нь хүчлийг саармагжуулах сайн талтай.

•  Хоолыг яаралгүй тайван сайн зажлаж идэх нь чухал.

•  Унтахаас 3 цагийн өмнө оройн хоолыг идсэн байх

•  Хоолыг тогтмол хэмд /хэт халуун, хэт хүйтэн биш/, тогтмол цагт хэрэглэж заншаарай.

•  Хоол идэхээс өмнө эсвэл идэсний дараа 40-60 минутын дараа/ өмнө/ шингэнийг уух . Өдөрт 6-8 аяга шингэнийг тогтмол ууж хэвших.

•  Хэрвээ та хэвтэрт байгаа бол хоол идэсний дараа 45 0 налуу байдалд хэвтэж амраарай

•  Давсны хэрэглээгээ хэвийн иддэг хэмжээнээсээ багасгаж, хязгаарлах шаардлагатай

•  Өлсөж удаан явахгүй байх мөн нэг дор их хэмжээгээр идэхгүй байх

•  Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хоол идэж эхэлсэнээс хойш 15 хоногийн дараа хэрэглээрэй. Жишээ нь 100г хярам ууна гэвэл 40г сүү 60г усны холимог буюу сүүг багаас их рүү нэмэгдүүлж ууна.

 Хагалгааны дараа уух шингэн:

Буцалсан ус, ногоон цай

Бүх төрлийн байхов цай

Гэрийн бор цай

Тунгалаг шөл /00 шөл/

Цагаан будааны шүүс

 

Уургаар баялаг хүнс :

Мах

Өндөг-өдөрт 1 удаа, өнжөөд хэрэглэх

Тахиа, загас

Сүү-сүүг дангаар нь уухгүй, шингэрүүлж уух

Ээдэм, бяслаг

Буурцаг, шош, вандуй

 

 

Хүнсний бүтээгдэхүүний сонголт

 

       
Хүнсний бүтээгдэхүүний төрөл Зөвшөөрөгдөх хүнс Хязгаарлах хүнс Хориглох хүнс
/7 хоногт 2-3 удаа/
  Цагаан талх Цайны жигнэмэг Тослог боов, тосонд шарсан боов
  Хүүхдийг будаа    
  Гурвалжин, хөц будаа    
  Хөх тарианы талх    
  Үхрийн мах Шарсан өндөг Шарсан мах, тахиа, загас
Махны төрөл Тахиа, загас Хонины мах Өөхтэй чанасан мах
  Өндөг, дүпү Хиам, зайдас  
  Бүх төрлийн шинэ хүнсний ногоо Даршилсан, давсалсан ногоо /өргөст хэмх, байцаа г.м/  
Ногооны төрөл
Жимсний төрөл Бүх төрлийн жимс, жимсний шүүс /хоол идэж эхэлсэнээс хойш 10 хоногийн дараа хэрэглэнэ/    
  Цөцгий /тослог багатай/   Шар тос, зөөхий
  Бүх төрлийн ургамлын тос Майонез
Тосны төрөл Цөцгийн тос /масло/ Самар /давсалсан/
    Хайлмаг
  Ээдэм, тараг, бяслаг, аарц   Тослог ихтэй сүү, сүүн бутээгдэхүүн
Сүүний төрөл ааруул
      Айраг
      Архи, пиво, вино
  Далайн гаралтай бүтээгдэхүүн Зөгийн бал Халуун ногоо
  Жимсний чанамал буюу варень Зайрмаг Хурц хоол амтлагч
    Чихэр Хийжүүлсэн ундаа, кофе
    Шоколад Махны удаан буцалсан шөл
      Тэмээний мах
      Адууны мах
Бусад Тайлбар: Та зөвшөөрөгдөх бүлгийн хүнсийг хоол хүнсэндээ чөлөөтэй хэрэглэж болно. Тайлбар: Байнга тогтмол идэх нь таны биед зохимжгүй учир хязгаарлах юм. Хагалгаанаас хойш 1 сарын дараа хэрэглэх Тайлбар: Хориглох бүлгийн хүнсийг та жилийн хугацаанд хориглох юм.
Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ