Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Хорт хавдар

2014 оны 02 сарын 18

“Амьдралд юу тохиолдох нь чухал биш, харин хэрхэн, яаж түүнийг даван туулах нь чухал”

Хорт хавдар нь дотоод (удмын мутаци), гадаад (хүрээлэн буй орчин, тамхидалт) шалтгаанаас эсийн ДНХ гэмтэж эсийн эмгэг хяналтгүй өсөлт явагдсны улмаас үүсэх эмгэг юм. Ихэнх хорт хавдрыг анх гэмтсэн эсийн хэлбэрээс хамааран ангилна. Карцинома нь хучуур эсийн эмгэг өөрчлөлтөөс үүсэх ба нийт хорт хавдрын 80 хувийг эзэлнэ. Мөн цусны (лейкема), дархлалын систем (лимфома), холбогч эдийн (саркома) гаралтай хорт хавдрууд элбэг юм. Хорт хавдраар 2 эрэгтэйн 1, 3 эмэгтэйн 1 нь өвчилдөг. Хорт хавдраар бүх насны хүмүүс өвдөх хэдий ч ихэвчлэн өндөр настнуудад элбэг тохиолддог. Ихэнх хавдраар өвчлөгсдийн 76% нь 55 болон түүнээс дээш насандаа оношлогддог.

Хорт хавдрын үед мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ, даавар эмчилгээ, дархлал сэргээх зэрэг эмчилгээнүүдийг хийнэ. Хавдрын эсийг устгах зарим эмчилгээний явцад эрүүл эсийг гэмтээх тохиолдол байна.
Эмчилгээний өмнө болон дараа нь өвчтний үйл ажиллагааны чадвар хязгаарлагддаг. Энэ үед өвчтний ачаалал тэсвэрлэх чадвар, булчингийн эд, үений далайц зэрэг буурна. Харьцангуй залуу насны хавдраар өвдөгсөд нь 5 болон түүнээс дээш жил эмчилгээ хийлгэсний дараа тэдгээрийн биемахбод үйл ажиллагааны хязгаарлалт үүсч, 2 цагаас илүү хугацаанд зогсож чадахгүй, өвдөглөн суух, 4,5 кг-ээс дээш зүйл өргөж чадахгүй, 0,4 км хүртэл алхах төдий болсон байдаг.
Хавдрын улмаас бие махбодид хавдрын эсийн урвалаас үүдэлтэй өвөрмөц шинж тэмдэг, эмчилгээний явцаас үүсэж буй өвөрмөц шинж тэмдгүүд илэрч байдаг. Тиймээс энэ онцлогоос хамааран дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

  • Бие махбодийн ачаалал тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх (амьсгал зүрх судасны ачаалал тэсвэрлэх чадварыг сайжруулах, булчингийн хүч, тэсвэрийг сайжруулах, биеийн харьцаа, уян хатан чанар, алхаа, тэнцврийг сайжруулах)
  • Дасгал хөтөлбөрт орохын өмнө үүсч болох эрсдлээс урьчилан сэргийлэх үүднээс гарцаагүй өвчний түүх, бодит үзлэг, лаборатори, багажийн шинжилгээг хийсэн байна, ялангуяа цусны шинжилгээнээс цусны эсүүдийг тоолох, липидын агууламж үзэх, мөн амьсгалын үйл ажиллагааны сорил зэргийг хийнэ.
  • Эмнэлгийн маш өндөр хараа хяналтанд шинж тэмдэгт хязгаарлагдсан ачаалалтай сорилыг хийнэ.
  • Өгөгдөх ачаалалтай сорил нь өвчтнийг амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд дасгах зорилготой байх. Энэ зорилгоор өгөгдөх ачааллын эрчим нь өдөр тутмын үйл ажиллагааны эрчимтэй ойролцоо байна.

“Амьдралд юу тохиолдох нь чухал биш, харин хэрхэн, яаж түүнийг даван туулах нь чухал”

ХСҮТ-ийн сэргээн засах кабинет /113/, МББХЗХолбоо

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ