Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Хавдрын сэргээн засах эмчилгээ буюу дасгал хөдөлгөөн

2011 оны 11 сарын 08

Дасгал хөдөлгөөн нь хүмүүс бидний өдөр тутмын болон хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх мөн алдагдсан энергийг нөхөх, амьдралын чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Ямар нэгэн өвчнийг зөвхөн эмчлээд эдгэрчихлээ гэж үзэхгүй ба тухайн хүнийг хөдөлмөрийн чадвартай болгох, нийгэмд нь оруулахад дасгал хөдөлгөөний гол зорилго оршдог.

Үндсэн зарчим:
Тухайн хүний онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг аль болох эрт эхэлж, тодорхой үе шаттайгаар тасралтгүй хийснээр алдагдсан хүч, үйл ажиллагааг сэргээдэг.

Дасгал хөдөлгөөний хэлбэрүүд

Урьдчилан сэргийлэх - Ямар нэг хөдөлгөөний хомсдол өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдахгүйн тулд хийнэ. Жишээ нь: үе мөч, булчин шөрмөстөй холбоотой мэс засал гэмтлийн үед.

Дэмжих - Өвчин хөдөлмөрийн чадвар алдалтаар төгсөх боловч тохирсон эмчилгээ, зөв дасгалаар үүнийг багасгаж болно. Жишээ нь: Хөл гар тайруулах мэс заслын дараа.

Хөнгөвчлөх - Өвчний хүндрэлээс сэргийлнэ. Цооролт, контрактур үүсэхээс сэргийлэх мөн сэтгэл зүйн тусламж үзүүлэх зорилгоор хийгдэнэ.


Хавдрын сэргээн засах эмчилгээний гол зорилго нь идэвхитэй хөдөлгөөнтэй байлгаснаар хавдрын улмаас гарч болох хүндрэлүүдээс сэргийлдэг. Тухайлбал булчингийн хүч сулрах, хатингарших яс сийрэгжих, үений хязгаарлалт, цооролт, хаван, эрдэс бодис, шингэний тэнцвэртэй байдал алдагдах, зүрх судас, мэдрэлийн эрхтэн тогтолцооны алдагдал, амьсгалын эрхтэн тогтолцооны, уушигны гэх мэт хүндрэлээс урьдчилан сэргийлдэг. Хавдрын эсрэг ямар эмчилгээний төрлөөс хамаарч сэргээн засах эмчилгээний хэлбэр өөр өөр байна.

 

 

Туяа эмчилгээний үед дасгал хөдөлгөөнийг зайлшгүй хийж байх шаардлагатай.  Үүнд:

  • Амьсгалын дасгал
  • Хожуу үеийн хүндрэлээс сэргийлэх үений дасгалууд
  • Хаван үүсэхээс сэргийлэх дасгалууд
  • Үений хөдөлгөөн алдагдахаас сэргийлэх дасгалууд
  • Хүндрэл эхэлсэн үед арьсыг зөв арчлах
  • Уян бинт хэрэглэх

Хими эмчилгээний үед:

  • Амьсгалын дасгал хийлгэх
  • Үений идэвхитэй дасгал, туслах хэрэгслийг зөв сонгож хэрэглэж сургах /тэргэнцэр, таяг гэх мэт/
  • Үений хөдөлгөөний дасгал хийлгэх
  • Идэвхитэй алхалтууд хийлгэх

Мэс засал эмчилгээний үед:

  • Үеийг хөдөлгөөнтөй байлгах
  • Амьсгалын дасгал хийлгэх
  • Таяг болон туслах хэрэгсэлийг зөв хэрэгжүүлж хэвшүүлэх.
  • Хөдөлгөөнтэй байлгах өвдөлт намдаах, дэмжих эмчилгээ хийх

Хавдрын өвчний бүх үе шатанд йог, бясалгал, хийн дасгалууд илүү үр дүнтэй бөгөөд хийхэд ч хялбар байдаг.

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ