Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Хэрвээ амны хөндий шархалсан бол

2011 оны 11 сарын 08

Шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах эмчилгээг зөвлөж болно.

  • Тасалгааны температуртай болон хүйтэвтэр хоол идэхийг зөвлөх /Халуун бүлээн хоол нь шархийг цочироож болзошгүй/
  • Тохиромжтой хоол нь мөхөөлдөс, банана, алим, төмсний нухаш, тараг, жигнэмэг, чанасан өндөг, бяслаг, гоймон гэх мэт
  • Хүчиллэг хүнсний зүйл болон жүүснээс татгалзах /амтат жүрж, лимон, киви/
  • Халуун ногоотой болон давсалсан хүнсний зүйлсийг хязгаарлах /шарсан талх, эрдэнэшиш/

 

Хими эмчилгээний үед арьс болон хумсанд илрэх өөрчлөлтүүд:

Эмч болон сувилагчдаа доорх өөрчлөлт гарвал хэлээрэй.

  • Таны арьс загатнаад, хуурайшаад улайгаад өвдөж хорсоод байвал
  • Таны хумс хэрвээ харлаад шарлаад, хугараад байвал
  • Эмч болон сувилагчаа доорхи тохиолдолд дуудаж үзүүлээрэй.
  • Арьс загтналт чинь намдахгүй нэмэгдээд байвал
  • Арьсны тууралт гарах мөн чонон хөрвөс гарвал

Арьсандаа хэрэглэхэд анхаарах зүйлс:

  • Таны арьсанд тохиромжтой зөөлөн саван хэрэглэх
  • Биеийн тос болон нүүр цэвэрлэгч шингэнээ эмч, сувилагчаасаа асууж хэрэглэх
  • Спиртны агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн болон хурц үнэртэй ус хэрэглэхгүй байх
  • Наранд аль болох гарахгүйг хичээх
  • Гадаа байх үедээ үргэлж нарнаас хамгаалах тос уруул өнгөлөгч хэрэглэх, мөн урт ханцуйтай цамц, өмд өргөн хүрээтэй малгай өмсөх
  • Наранд биеэ шарахгүй байх
  • Бүлээн устай банн болон шүршүүрт орох
  • Хэт халуун болон хүйтэн усанд орохгүй байх
  • Арьсыг зөөлөн арчих ба үрэх буюу алгадаж болохгүй
  • Өөрт тохирох харшил өгдөггүй биеийн тосыг усанд орсоны дараа тогтмол хэрэглэж байх
  • Хэрвээ арьс чинь гэмтэлтэй бол сахал, үсийг хусахгүй байх

Хумсны арчилгаа

  • Хумсыг байнга цэвэрлэж богино авч байх
  • Аяга таваг угаах, гэр орон цэвэрлэх, цэцэрлэгт, ногоо жимсний талбайд ажиллахдаа бээлий өмсөх
  • Өөрийн хумсандаа тохирох бүтээгдэхүүнийг хэрэглэх
  • Хумсыг өнгийн лакаар будахгүй байх

 

 

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ