Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Хиймэл хөх (протез)

2015 оны 10 сарын 08

Хөхний өмөнгийн улмаас хөхийг бүтнээр нь болон хөхний хавдрыг авах мэс засал эмчилгээ хийлгэсний дараа эмэгтэйн хоёр хөхний харьцаа алдагдан тэгш бус болдог тул хиймэл хөх хийж гадна төрхийг засах шаардлага гардаг. Энэ нь мэс заслын дараах бие махбодын сэргээн засах эмчилгээний бүрэлдэхүүнд ордог ба ялангуяа сэтгэлзүйн сэргээн засалтын чухал хэсэг болдог юм. Мэс заслын дараа эмчийн зөвлөсний дагуу тохирсон хэмжээ, хэлбэртэй хөхийг сонгон хэрэглэнэ. Хөхний өмөнгийн мэс засал хийх үедээ аутотрансплант буюу эмэгтэйн өөрийнх нь биеийн өөхөн эслэгээр хөх орлуулж хийх арга нь анагаах ухааны сүүлийн үеийн бас нэгэн амжилт бөгөөд манай оронд ч энэ мэс засал амжилттай хийгдэж байгааг дурдахад таатай байна.

Хиймэл хөх үүссэн цагаасаа хойш нилээн урт түүхэн дэвшилтэт хөгжлийг туулжээ. Анх XIX зуунд резинэн материалаар хиймэл хөх хийж эхэлсэн ба 1885 оны 2-р сарын 22-нд Charles L. Morehouse хэвийн даралт бүхий агаартай байгалийн резинээр хиймэл хөхийг өвчтөнд хийсэн нь амжилттай болжээ. Хиймэл хөх хэрэглэх нь олон талын ач холбогдолтой.

  • Таны хөхний харьцааг зассанаар харагдах гадна төрхийг сэргээнэ.
  • Мэс заслын сорвийг далдална.
  • Хөхний даруулга зүүхэд саадгүй, таатай болгоно.
  • Мөрний тэгш хэмийг хадгалж, булчингийн хөгжил, хөдөлгөөнд сөрөг өөрчлөлт үүсэхээс сэргийлж, биеийн жингийн тэнцвэрийг зохицуулна

Хиймэл хөхийг хэрхэн сонгож, худалдан авах вэ?
Хиймэл хөх нь хүний биеийн арьсны өнгө, хөхний хэмжээ зэргээс шалтгаалж олон төрөл байх ба ялангуяа хийж буй материалын онцлогоороо харилцан адилгүй. Хиймэл хөх нь хөхний даруулга шиг хэмжээгүй тул та биеийн жин, нөгөө хөхний хэмжээ, ажил амьдралын онцлог, арьсны өнгө зэргээсээ шалтгаалж сонголт хийх нь зүйтэй.

Өнгө, хэлбэр, гадна төрх
Хөх нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг. Зарим нь тэгш хэмтэй зарим нь тэгш бус (баруун эсвэл зүүн гараараа бичиж, ажилладагтай холбоотой) хэмтэй байх жишээтэй. Зарим хөхөнд хөхний толгой нь том товгор байхад заримд нь гөлгөрдүү байдаг. Мөн хиймэл хөхний өнгө нь янз бүр байдаг.

Хиймэл хөхний төрлүүд

Силикон хиймэл хөх
Силикон хиймэл хөх нь жинхэнэ хөхний бүтэцтэй нягт болон төрх байдлаараа хамгийн ойртсон шинж чанартай юм. Сайн чанартай силикон хиймэл хөх нь биеийн хөдөлгөөнд оролцохдоо ч жинхэнэ хөхтэй ижил байдаг. Мөрний булчингийн өвдөлт үүсгэхгүй биеийн дулаанд ойртож дулаанаа барих зэргээр зохицож байдаг сайн талтай. Нэгэнт сонгосон хэмжээгээр тань хэвэнд цутгаж хийдэг тул тэгш хэм сайтай байх ба харьцангуй өртөг өндөртэй.

Силикон биш хиймэл хөх
Силикон биш хиймэл хөх нь хөөсөн резин, төрөл бүрийн даавуу зэрэг материалаар хийгддэг. Эдгээр нь силикон хөхнөөс илүү цайвар байх ба мэс заслын дараа шууд хийхэд тохиромжтой ч нягт болон харагдах байдлаараа жинхэнэ хөхтэй адилгүй өмсөхөд сэрүүн байх ба өртөг багатай. Мэс заслын дараа эхний хэдэн долоо хоногт шарх эдгэрэх хүртэл түр зуурын хиймэл хөнгөн хөх ашиглах шаардлагаар энэ хөхийг хэрэглэх нь илүү тохиромжтой.

Хиймэл хагас хөх
Хөхний хавдар болон үүсгэврийг авсан, мөн хөхийг хэсэгчлэн авсны дараа жижиг, хагас хиймэл хөх хийх шаардлага гардаг. Энэ зорилгоор хиймэл хөхийг хагас буюу жижиг хэлбэрээр силикон, силикон биш материалаар хийх ба хөхний даруулган дотроо шургуулан хийх, мэс заслын сорвины хэсэгт байрлуулж зүүх нь эвтэйхэн байдаг.

Хиймэл наалдсан (контакт) хөх
Байнга авч байдаг хиймэл хөх нь танд хэцүү байвал биен дотор нь суулгадаг байнгын хиймэл хөх бас байдаг. Энэ нь таны биений хөдөлгөөнөөр хөдөлж эвтэй байх ба бүтэн хөхний хэмжээгээр болон үүсгэвэр авсан хэсэг газар нь хийж болно.

Наалддаг хөхний товч
Хөхийг бүтнээр нь авсан мэс заслын дараа хөх сэргээх мэс заслын үед хүн бүрт хөхний товч сэргээх боломжгүй. Иймээс хэрэв та хүсвэл наалддаг хөхний товчийг хэрэглэж болох юм. Шингэн наалдамтгай зүйлээр хийсэн товчийг та нааж хэрэглээд буцааж авах боломжтой. Силикон хөхний товч нь тусгай наах цавуугүйгээр хэрэглэж болох ба янз бүрийн өнгөтэй тул сонгож хэрэглэх боломжтой төдийгүй өөрийн хөхний товчны адил хэвэнд цутгаж хийсэн байдаг. Хөхний эмгэгийн улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүд өөрт хэрэгтэй зөвлөмж, сонирхсон сэдвээрээ www.breastprosthesis.net, www.awomanstouchfitting., com, www.by.all.biz/en, www.breastcancercare.org.uk зэрэг хаягаар интернетээс хуудаснаас мэдээлэл авч болно.

ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн эмч, АУ-ны магистр Я.Эрдэнэтуяа

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ