Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Хэрэв танд дараах зовиур, шаналгаа илэрвэл дурангийн шинжилгээ хийлгээрэй:

2015 оны 07 сарын 11

Хоол боловсруулах дээд, доод зам амьсгалын замыг харж шинжлэх, эмчлэх, оношлох багажийн шинжилгээний аргыг дурангийн шинжилгээ гэнэ.

Ходоод болон гэдэсний уян дижитал видео дуран

Хоол боловсруулах замын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй шинжилгээ юм. Хүний улаан хоолойн диаметр 2 см, уян дурангийн диаметр 0,8 см гулгамтгай учир хүний биед тааламжгүй байдал үүсгэх явдал үгүй.

Хэрэв танд дараах зовиур, шаналгаа илэрвэл дурангийн шинжилгээ хийлгээрэй:

  • Хоолонд дургүй болох
  • Хоолны шигэц муудах
  • Ходоод цанхайх, гэдэс дүүрэх
  • Дотор муухайрах, огих, бөөлжих
  • Хэл зузаарч өнгөртөх
  • Амнаас эвгүй үнэр үнэртэх
  • Батгаших
  • Цээж гашуу оргих, гулгих
  • Хэхрүүлэх, зогисох
  • Хоол тээглэж горойх
  • Ходоод аюулхай орчим өвдөх
  • Гүйлгэх, баас хар гарах
  • Шалтгаангүй турах, ядрах

Шинжилгээнд ирэхдээ: урьд оройн 19:00 цагаас хойш юм идэхгүй, дурандуулахаар ирэх өдрөө өлөн байх шаардлагатай.

Танд дараах зовиур, шаналгаа илэрвэл гэдэсний дурангийн шинжилгээ хийлгээрэй:

  • Өтгөн хатах, хий дүлүүлэх
  • Өтгөн цус, салсттай гарах
  • Гэдэс дүүрэх, базлах, түгжрэх
  • Шалтгаангүй турах, ядрах

Шинжилгээнд ирэхдээ:

Гэдэсний дурангийн шинжилгээнд тусгайлсан бэлтгэл шаардлагатай. Үүний тулд гэдсийг сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй (цэвэрлэх клизмийг уухаар эсвэл шулуун гэдсээр тавиулах)

Ж.Оюунчимэг, ХСҮТ-ийн дурангийн эмч

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ