Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Эрдэм шинжилгээний хурал болно

2016 оны 09 сарын 23. Баасан гариг

ХСҮТ-ийн эрдэмтэн, эмч судлаач нарыг эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцохыг урьж байна.  Хавдар судлалын алба үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг “Хавдар судлалын тулгамдсан асуудал” сэдвийн дор 2016 оны 11дүгээр сарын 11- нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хөвсгөлчүүд “Хавдрын эсрэг үндэсний аян”-д идэвхтэй оролцож байна

2016 оны 09 сарын 16. Баасан гариг

 Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Хөвсгөл аймагт амжилттай үргэлжилж байна. 

Нээлттэй ажлын байр

2016 оны 09 сарын 14. Лхавга гариг

Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ

2016 оны 09 сарын 13. Мягмар гариг

Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” арга хэмжээ есдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ. Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой энэхүү аяныг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), “Хаан” банк, МҮОНРТ-ээс хамтран зохион байгуулж байна. 

“Хавдрын молекул биологи” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2016 оны 09 сарын 09. Баасан гариг

“Молекул генетик оношлогооны дэвшилтэт технологийг хорт хавдрын оношлогоо эмчилгээнд нэвтрүүлэх нь” сэдэвт судалгааны төслийн тайлангийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Corporate” зочид буудлын “Берлин” танхимд эхэллээ. Хавдар судлалын үндэсний төв  тус төслийг БСШУСЯ, Шинжлэх ухаан технологийн сан болон ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр 2014-2017 онд хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн  үр дүнд Хавдар судлалын үндэсний төвд молекул генетик оношлогооны лаборатори байгуулагдсан. Мөн хувь хүнд тохирсон хими эмчилгээг сонгох боломж бий болсоноос гадна эдийн биобанк болон судалгааны мэдээллийн бааз үүсч, хорт хавдрын судалгааг молекулын түвшинд хийх, гадаад дотоодын судлаачидтай хамтран ажиллах эхлэл болж чадлаа.

Нийт: 421      1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 | 34 | 35 | 36 | 37 | 38 | 39 | 40 | 41 | 42 | 43 | 44 | 45 | 46 | 47 | 48 | 49 | 50 | 51 | 52 | 53 | 54 | 55 | 56 | 57 | 58 | 59 | 60 | 61 | 62 | 63 | 64 | 65 | 66 | 67 | 68 | 69 | 70 | 71 | 72 | 73 | 74 | 75 | 76 | 77 | 78 | 79 | 80 | 81 | 82 | 83 | 84 | 85  Сүүлийн хуудас Сүүлийн хуудас

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ