Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Танилцуулга

2013 оны 11 сарын 10

 Манай төвд “Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлье”, “Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлье”,  “Уушигны хорт хавдраас урьдчилан сэргийлье”, “Улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлье”, “Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлье”, “Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлье”, “Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлье”, “Нөсөөт мэнгэний хорт хавдраас урьдчилан сэргийлье”, “Хорт хавдраас урьдчилан сэргийлье”, “Хавдар үүсэхэд орчны химийн хүчин зүйлсийн нөлөө”, “Та тамхины хор хөнөөлийн талаар мэдэх үү?”, “Мэдээллийн төвийн танилцуулга” сэдэвт 12 төрлийн нугалбар, “Хорт хавдрын талаар та юу мэдэх вэ?” гарын авлага болон бусад шаардлагатай мэдээлэл, сурталчилгааны материал байдаг.  Та эдгээрийг “Хавдрын эсрэг үндэсний аян - 2013” явагдах үеэр өөрийн аймаг, дүүргийн эмнэлгээс эсвэл манай мэдээллийн төвд ирж үнэ төлбөргүй аваарай.
               
Та манай төвөөс

  1. Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрсдэлт хүчин зүйлс, эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний талаарх сүүлийн үеийн мэдээлэл авах
  2. Үйлчлүүлэгчдэд хэрэгтэй байгаа эмнэлгийн тусламж  үйлчилгээний талаарх мэдээлэл авах
  3. Хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ, түүний гаж нөлөөний тухай зөвлөгөө
  4. Хоол тэжээлийн зөвлөгөө зэрэг зөвлөгөө, мэдээллүүдийг авч болно.
Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ