Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Цээжний хөндийн мэс заслын тасгийн танилцуулга

2014 оны 03 сарын 11

 ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн харьяа Цээжний хөндийн мэс заслын тасаг нь 2014 оны 01 сараас 9 ортой, нийт 4 эмч (3 мэс заслын, 1 дотрын эмч)-тэй Ерөнхий мэс заслын тасаг дотор салбарлаж байгуулагдан ажиллаж байна. 

Эмч нар: 
  • Зөвлөх эмчээр АУ-ны доктор Я.Эрдэнэ-Очир 
  • А. Болд (Тасгийн эрхлэгч, мэс заслын их эмч, ахлах зэрэг, АУ-ы доктор)
  • Б. Ганзориг (мэс заслын их эмч, ахлах зэрэг)
  • С. Хүрэлбаатар (мэс заслын их эмч)
  • Л. Оюунцэцэг (уушиг судлаач их эмч)
Үйл ажиллагаа:
Тус тасаг нь уушиг, улаан хоолой, голтын хавдар, хөхний өмөнгийн  оношилгоо, эмчилгээний чиг хандлагын талаар зөвлөгөө өгч, хавдрын мэс заслын орчин үеийн эмчилгээ, үйлчилгээг  явуулахын сацуу мөн эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны талд ихээр анхаарал хандуулан ажиллаж байна. Америк, Щвейцарь, Австри, Австрали, Орос, Япон, Солонгос, Хятад зэрэг хөгжингүй орнуудад мэргэжил эзэмшин дээшлүүлсэн ба эдгээр орны мэс засалчидтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн туршлага солилцож ирсэн.
Мөн тус тасагт уушиг, улаан хоолой, голтын хавдар, хөхний хавдрын хагалгаанууд, дурангийн хагалгаа, рентген, ЭХО хяналтат мэс ажилбарууд хийгддэг.

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ