Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Албаны танилцуулга

2014 оны 03 сарын 12

Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хамтын ажиллагааны алба нь 2014 оны 2 дугаар сард төвийн шинэчлэгдсэн бүтцийн дагуу байгуулагдан ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Төвийн алсын хараа, хэтийн зорилгыг үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг салбарын хэмжээнд дэвшүүлсэн бодлого, шийдвэртэй нийцүүлэн боловсруулна.
  • Төвийн дотоод дүрэм, бүтэц, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.
  • Төвийн урт, дунд хугацааны болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргаж, удирдлагыг мэдээллээр хангана.
  • Шаардлагатай тохиолдолд Төвийн тодорхой чиг үүрэгт системчилсэн үнэлгээ, хөрөнгө зарцуулалтын үр ашигтай, зохистой байдал, хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтэнд үнэлгээ хийж, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргана.
  • Төвийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Тус алба нь дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хамтын ажиллагааны албаны дарга Г.Баянжаргал
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Минжидмаа
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Алтаншагай
Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ