Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Танилцуулга

2014 оны 03 сарын 27

Мэдээгүйжүүлэг,  хагалгааны тасаг нь мэдээгүйжүүлгийн их эмч - 7, цусны их эмч -1, Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасгийн ахлах сувилагч – 1, мэс заслын ба боолтын сувилагч - 14, мэдээгүйжүүлгийн сувилагч - 6 , палатны ээлжийн сувилагч - 9, цусны сувилагч - 1, хүчилтөрөгчийн техникч - 2, мэс заслын туслах - 2, туслах ажилчин - 1,
Мэс заслын  4 өрөө, сэрээх өрөөний 2 ор, мэдээгүйжүүлэг, хагалгааны палат – 6 ор,  нийт 8  ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Клиникийн профессор - 2

  • Их эмч Д.Нарантуяа
  • Их эмч Д.Билэгмаа

Мэдээгүйжүүлэгийн тэргүүлэх зэргийн эмч - 3

  • Их эмч Н.Хүрэл-Очир
  • Их эмч Д.Нарантуяа
  • Их эмч Д.Билэгмаа

Анагаах ухааны докторант - 2

  • Их эмч Б.Болормаа
  • Сувилагч Д.Болормаа

Сувилахуйн тэргүүлэх зэрэг - 2

  • Сувилагч Д.Болормаа

Сувилахуйн ахлах зэрэг – 2

  • Сувилагч П.Долгорсүрэн
  • Сувилагч Бу.Уранчимэг

Үйл ажиллагаа
1.    Мэс заслын өмнө үзэж дүгнэлт өгөх (Бүх төрлийн хавдрын өвчтөнд)
2.    Мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг
3.    Мэс заслын дараах эрчимт эмчилгээ, асаргаа сувилгаа, өвдөлт намдаалт
4.    Цус, цусан бүтээгдэхүүний эмчилгээ, захиалга

Тус тасаг нь, ерөнхий болон бусад мэдээгүйжүүлэлт өгөх, хагалгааны явцад амьдралын чухал эрхтэн системийн үйл ажиллагааг хянах, засах, эмчлэх арга хэмжээ авах, хагалгааны дараа сэрээх өрөө, хагалгааны дараах палатанд бодисын солилцооны хямралыг богино хугацаанд засах, бусад эмчилгээ, сувилгаа, асаргаа,  хийхээс гадна амин чухал эрхтний хурц дутагдлын үед сэхээн амьдруулах яаралтай тусламжийг үзүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулна.
Бүх төрлийн байрлалтай хавдартай өвчтөнг хагалгааны өмнө үзэж дүгнэлт өгөн бэлтгэл хангуулан хагалгаанд оруулж, ерөнхий болон бусад мэдээгүйжүүлэлт өгөх, хагалгааны явцад амьдралын чухал эрхтэн системийн үйл ажиллагааг хянах, засах, эмчлэх арга хэмжээ авах, хагалгааны дараа сэрээх өрөө, хагалгааны дараах палатанд бодисын солилцооны хямралыг богино хугацаанд засах, бусад эмчилгээ, сувилгаа хийхээс гадна амин чухал эрхтний хурц дутагдлын үед сэхээн амьдруулах яаралтай тусламжийг үзүүлэх үндсэн чиглэлтэй. Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасаг нь Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн: Ерөнхий мэс заслын тасаг, Цээжний хөндийн мэс заслын тасаг, Элэг цөс нойр булчирхай мэс заслын тасаг, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, толгой хүзүүний мэс заслын тасгуудтай хамтран багаар ажиллаж байна. 

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ