Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Тасгийн танилцуулга, үйл ажиллагаа

2014 оны 05 сарын 02

Тасгийн эрхэм зорилго

ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд хавдрын болон хавдрын бус өвчний үеийн яаралтай тусламж үйлчилгээ болон өвдөлт намдаах, гемодиализийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай үзүүлэхэд манлайлагч нь байхад оршино.

Тасгийн танилцуулга

Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн тасаг нь 2014 оны 2 сараас анх үүсгэн байгуулагдсан бөгөөд яаралтай тусламжийн хэсэг, гемодиализийн хэсэг, өвдөлт намдаах хэсэг гэсэн 3 хэсгээс тогтдог.

Одоогоор тасгийн эрхлэгч, 4 их эмч, 7 сувилагч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 1 техникчийн бүрэлдэхүүнтэй 2 ортойгоор ажиллаж байна. Тус тасгаар жилд нийтдээ 600 орчим үйлчлүүлэгч үйлчилдэг.

Үйл ажиллагаа

Эрчимт эмчилгээяаралтай тусламжийн тасгийн Яаралтай тусламжийн хэсэг нь ажлын цагаар 1 эмчтэйгээр, ажлын бус цагаар жижүүр эмчтэйгээр 24 цагийн үйл ажиллагаа явуулж хавдрын болон хавдрын бус өвчний үеийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлдэг.

Мөн гемодиализийн хэсэг нь бөөрний хурц болон архаг дутагдлын улмаас амь нас нь эрсдэлтэй байдалд орсон хүмүүст түргэн шуурхай үйлчилгээ өндөр нарийн мэргэжлийн түвшинд үзүүлэхэд оршино.

Өвдөлт намдаах хэсэг нь цочмог ба архаг өвдөлтийн зовиур, орчны таагүй сэрлээс хамгаалах, төрөл бүрийн цар хүрээтэй хагалгаа, ажилбарын үеийн ба өвчин эмгэгийн шалтгаант өвдөлтийн хүчийг хэмжиж, оношлож, эмчилнэ.

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ