Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Тогтмол тавигддаг асуултууд

2015 оны 08 сарын 20

Байгууллагаараа хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал ямар журмаар хамрагдах вэ? Үзлэгийн төлбөр нь хэд вэ?

Хариулт: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах захиалга өгнө. Багц үзлэгийн үнэ: 55,000₮

  •  Мэс засал
  •  Толгой хүзүүний мэс засал
  •  Эхо
  •  Рентген
  •  Эмэгтэйчүүд
  •  Дотор
Нэмэлт шинжилгээ:

- Дуран- 20,000₮
- Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ- 15,000₮

 

Хот болон хөдөө орон нутгаас утсаар захиалга өгч болох уу? Заавал 13А маягттай байх уу?

Хариулт: Анх удаа манай төвөөр үйлчлүүлж байгаа бол заавал өөрийн биеэр харъяа хот, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвөөс 13А маягт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ. Давтан үзлэгийн дугаар авах бол утсаар захиалга өгч болно. Цахим бүртгэлийн захиалга авах цагийн хуваарь:

Даваа – Пүрэв 10:30 – 16:00

Баасан – 10:30 – 13:30

Утас: 70162529 451143

 

Хүүхдийн хүзүү толгой гилжийх, яс ургах зэрэг янз бүрийн хавдрын шинжтэй өвчнийг хаана яаж үзүүлэх вэ?

Та Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн хавдрын эмч, мэс заслын эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Хавдар гэж сэжиглэсэн тохиолдолд эхэлж хаана хандах вэ?

Хариулт: Та тухайн харъяа аймаг, сум, дүүргийн хавдрын эмчдээ үзүүлж, шинжилгээ оношилгоо хийлгэж, шаардлагатай гэж үзвэл 13А маягттай манай төвд хандаж болно.

Хөл, гар, өвдөг зэрэг газруудад яс ургасан тохиолдолд туяа эмчилгээг яаж хийлгэдэг вэ? Төлбөртэй юу?

Хариулт:

  •  Та тухайн яс ургасан газрын зургыг авахуулсан байна. /хаана ч авахуулж болно/
  •  Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирж цахим бүртгэлд бүртгүүлж, эмчид үзүүлэх дугаар авна.
  •  Эмчид үзүүлээд туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай бол курс эмчилгээ хийлгэнэ.
  • Курс эмчилгээ: Даваа – Баасан гарагт, /5 өдөр/ хийгдэнэ.
    Эмчилгээний үнийн тариф:
    - 1 талд бол / 1 хөл, 1 гар, 1 өвдөг/ - 50,000 ₮ ,
    - 2 талд бол /2 хөл, 2өвдөг, 2 гар/ - 100,000 ₮

     

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ