Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

2015 онд “Шинэ сувилагчийг чадавхижуулсан сургалтын үр дүн” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа

Сувилахуйн албанаас 2015 оны 12-р сарын 08-нд “Шинэ сувилагчийг чадавхижуулсан сургалтын үр дүн” сэдэвт чанарын өдөрлөгийг зохион байгуулав. Чанарын өдөрлөгт ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Чанарын албаны дарга Д.Алтанцэцэг болон албадын дарга, тасгийн эрхлэгчид нийт 44 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов.

Ур чадварын шалгалт боллоо

Тус төвийн сувилагчдын дунд ур чадвараараа тэргүүлэгч сувилагч шалгаруулах шалгаруулалтыг жил бүр зохион байгуулж явуулдагтай холбогдуулан Ерөнхий захирлын 2015 оны 11-р сарын 23-ний өдрийн А42 тоот тушаалаар албан ба албан бус сургалтын хөтөлбөрийн дагуу 2015 оны 11-р сарын 25-30-ны хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулав.  


Сувилахуйн албаны танилцуулга, үйл ажиллагаа

Хавдар судлалын үндэсний төв нь 1999 оны 11 сарын 01- ны  өдөр  сувилахуйн  албыг  байгуулсан нь МУ-ын эрүүл мэндийн салбарын анхны сувилахуйн алба  болон бүртгэгдсэн түүхтэй.
Сувилахуйн албыг байгуулснаар сувилахуйн тусламж үйлчилгээг  мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сувилахуйн тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон.
ХСҮТөв нь 135 сувилагч, эм баригч,техникч лаборант, бага эмч  зэрэг 34 эмнэлгийн  тусгай мэргэжилтэн, 11 туслах ажилтаны орон тоотойгоор сувилахуй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж  ажилладаг.

Нийт: 3      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ