Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Чанарын албаны танилцуулга, үйл ажиллагаа

2014 оны 05 сарын 02

Танилцуулга

  • Чанарын албаны дарга Д.Алтанцэцэг
  • Чанарын менежер Б.Баасанжав
  • Лавлагаа мэдээллийн ажилтан: Б.Болорцэцэг

Бидний эрхэм зорилго:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоод хяналтыг зохион байгуулах, үнэлэх, нотолгоонд тулгуурласан чанарын баталгааг хангах аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад оршино.

Бидний түүхэн замнал:

1998 онд эмчилгээний чанарын хяналтын комисс төвийн захирлын 1998.04.01-ны өдрийн 40 тоот тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Энхтуяа зөвлөх эмч Д.Авирмэд, З.Норжмаа, Р. Сандуйжав, эмгэг судлаач эмч Л.Баатархүү, статистик дүн бүртгэлийн эмч Д.Жавзаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, тухайн үеийн ЭМС-н А/28 тоот тушаалаар батлагдсан зааврыг мөрдөн ажилладаг байжээ. 1998 оноос томоохон эмнэлгүүд чанарын менежер ажиллуулж эхэлсэн ба 2001.05.09-ны 25 тоот тушаалаар чанарын хяналтын алба байгуулж анхны даргаар нь клиник эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Ш.Энхтуяа, чанарын менежерээр мэс заслын их эмч н.Энхцэцэг 2000-2001 онд, лабораторийн ахлах зэрэгтэй, клиник биохимийн эмч О.Хажидүрэн нар 2001-2007 оныг хүртэл ажиллажээ.

Бидний үйл ажиллагаа:

  1. Байгууллагын чанарын төлөвлөгөө, чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих,
  2. Тус төвд ажилладаг мэргэжил арга зүйн зөвлөл, комисс, чанарын багийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах
  3. Тасаг нэгжийн чанарын багийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,
  4. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, эмнэлгийн үйл ажиллагааг дүгнэх,
  5. Төвийн хэмжээнд чанар сайжруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,ололт амжилтыг тасаг нэгжүүдэд сурталчлах ажлыг зохион байгуулах,
  6. Эмнэлгийн халдвар хяналтын төлөвлөгөө үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай зохицуулалтын талаар санал гарган шийдвэрлүүлэх
  7. Эмийн эмчилгээний чанар, шаардлагатай эмийн хангалт, жор бичилт, гаж нөлөө, зохистой хэрэглээнд хяналт тавих.
  8. Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
  9. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах талаар ажил зохиох ба зарцуулах төсвийг батлуулахад анхаарч ажиллах
  10. Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн алдаатай үйлдлийн талаар нэргүй бөгөөд зэмлэн буруушаагаагүй арга замаар цуглуулсан мэдээллийн сан байгуулах, эмч ажилтнуудад бусдаас болон алдаанаасаа суралцах орчин бүрэлдүүлэхэд туслах
  11. Үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонсох, сэтгэл ханамжийн судалгаа явуулж, тусламж үйлчилгээний чанарыг үнэлүүлэх,

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ