Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Танилцуулга

2011 оны 11 сарын 01
  • 2009 онд Монгол Улсын Засгийн газрын урилгаар ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкияа Амано Монгол Улсад зочилж, тус байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, туяа эмчилгээний чиглэлээр хийж буй шинэ технологи, тоног төхөөрөмжтэй танилцсан нь хамтын ажиллагаа улам гүнзгийрэх чухал алхам болсон юм. Тухайлбал 2009 онд Монгол Улс ОУАЭА-ийн ПАКТ хөтөлбөрийн наймдах орноор сонгогдсон нь хорт хавдрын оношилгоо, эмчилгээний цаашдын хөгжилд багагүй хувь хэмрийг оруулах болно.
  • 2009-2013 оны хугацаанд АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн төсөлтэй халдварт бус өвчин, үүний дотор умайн хүзүү, хөхний хорт хавдраас сэргийлэх, хавдрын бүртгэлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • Швейцарын мэс заслын эмч нарын нийгэмлэг (Swiss Surgical Team) тус төвийн болон бусад эмнэлгийн мэс засал, эрчимт эмчилгээний эмч нартай олон жилийн турш үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Швейцарийн нэр профессор М.Жилей, Жан Патрис Гарда нар ХСҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний практик шинэ арга барилыг нэвтрүүлэхэд багагүй хувь нэмрийг оруулж байна. Үүний зэрэгцээ ХСҮТ-ийн мэс заслын олон эмч Швейцарт урт хугацааны сургалтанд хамрагдаж, мэргэжил дээшлүүлээд байна.
  • Япон Улсын Улаан загалмай нийгэмлэгийн эрүүл мэндийн төв (Japanes Red Cross Medical Center) тус төвийн ерөнхийлөгч, ноён Масатоши Макучигийн санаачлагаар Японы Хитачи-Алока, "Хариу нэхээгүй үйлс" төрийн бус байгууллагаас хамтран хандивласан хоёр ширхэг орчин үеийн Алока хэт авиан оношилгооны иж бүрдэл нь ХСҮТ-ийн оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд багагүй хувь нэмрийг оруулаад байна.
  • Япон Улсын Токио хотын Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургууль (Tokyo Women's Medical University Hospital)-тай жил бүр хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал уламжлал болсон төдийгүй анагаахын дэлхийд нэртэй эрдэмтэд оролцдогоороо онцлог болсон байна. Тухайлбал тус их сургуулийн профессор японы нэрт эрдэмтэн Ямамота жил бүр, мөн 2010 оны хуралд японы дэлхийд нэртэй профессор Такакаки оролцож, манйа төвийн болон бусад эмнэлгийн эмч, эрдэмтэдтэй элэгний болон ходоодны хорт хавдрын оношилгоо, эмчилгээний асуудлаар туршлага солилцсон билээ.
  • Тайваны үндэсний их сургуулийн эмнэлэг (Taiwan National University Hospital)-ийн эмнэлэг ХСҮТ-ийн мэс заслын, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, дархлал судлалын эмч, сувилагчийг элэг шилжүүлэн суулгах дурангийн мэс заслын чиглэлээр сургаж байна.
  • БНСУ-ын Самсунг анагаах ухааны төв (Samsung Medical Center) нь ХСҮТ-ийн мэс заслын мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, дархлаа судлалын эмч, сувилагчийг элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургаад байгаа ба цаашид энэ болон хавдрын тусламж, үйлчилгээний бусад чиглэлээр ХСҮТ-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцоод байна.
  • Солонгосын эд, эс судлалын нийгэмлэг (Korean Society of Cytopathology) нь ХСҮТ, МЭЭСН-тэй хамтран жил бүр үндэсний хэмжээний бага хурлыг зохион байгуулж, үндэсний эд, эс судлаачдын мэргэжил дээшлүүлэхэд багагүй хэв нэмрийг оруулж байна. Үүний зэрэгцээ ХСҮТ-ийн эд, эс судлаач эмч нарыг БНСУ-д сурган, мэргэжлийг нь дээшлүүлэхэд тусалж байна.
  • АНУ-ын Христийн анагаахын болон шүдний холбоо (Christian Medical and Dental Association of USA)-ны эмч нар ХСҮТ-д жил бүр ирж, хамтран мэс засал хийхийн зэрэгцээ сургалтыг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.
  • Ази-Номхон далайн орны элэгний хорт хавдрын судалгааны баг. Сингапурын Нэгдсэн эмнэлэг, хавдар судлалын төв, Азийн элэг судлалын институтын хамтарсан энэхүү баг нь "Мэс засал эмчилгээ хийх боломжгүй хожуу шатандаа илэрсэн хорт хавдрыг химийн эм болох сорафениб ба туяа эмчилгээгээр хослон эмчилж үр дүнг тооцох эмнэлзүйн туршилт" бүсийн түвшний судалгааны ажлыг ХСҮТ-тэй хамтран хийж байна.
  • Япон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JICA) ХСҮТ-д японы эмгэг судлаачийг сайн дурын мэргэжилтнээр ХСҮТ-д ажиллуулж, харилцан туршлага солилцуулж байна. Цаашид сувилахуйн мэргэжилтнийг ажиллуулахаар төлөвлөж байна.
  • БНХАУ-ын Хангжоу хотын Же Жианы их сургууль. Тус сургуулийн эмнэлэгтэй 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд мэс засал, эрчимт эмчилгээ, сувилахуйн чиглэлээр туршлага солилцох, эрмч нарыг суралцах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
  • Дээрхи байгууллагуудын зэрэгцээ ХСҮТ нь 2011 онд БНСУ-ын Конян их сургуулийн эмнэлэг, Чоннам их сургуулийн Хвасун эмнэлэг, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Эмэгтэйчүүдийн хавдар судлалын төв (Итгэл-Хавдаргүй Монгол сантай гурвалсан)-тэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг бий болгох эхлэлийг тавиад байна.
Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ