MОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА
Mонгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд нар Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, тус төвийн цахим бүртгэлийн хэсэг, туяа эмчилгээний тасаг, зөвлөх поликлиникийн үзлэгийн зарим кабинетийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр үйлчлүүлэгчидтэй уулзаж, тусламж, үйлчилгээний талаар санал, сэтгэгдэлийг нь сонслоо.
Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг ХСҮТ-д ажиллахдаа ХСҮТ-ийн удирдлагын баг, хамт олны төлөөлөлтэй уулзаж, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг багасгах чиглэлээр болон тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, тодорхой заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд, дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус төвийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, барилгыг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гэхэд хүлээлгэн өгөхийг барилгын ажлын гүйцэтгэгч “Зүр” ХХК-ны удирдлагад үүрэг болголоо.