Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

“Хавдрын эсрэг үндэсний аян -2016” Ховд аймагт нээлтээ хийлээ

2016 оны 09 сарын 06 гариг. 562 удаа уншигдсан

ХСҮТ, “Хаан банк”, МҮОНТ-ээс хамтран зохион байгуулж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” арга хэмжээний нээлт өнөөдөр Ховд аймагт боллоо. Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмж, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэхээс гадна нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд ойртуулсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явагдах юм. 

“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” аяны нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, “Хаан” банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, Ховд аймгийн иргэдийн төлөөлөлч Г. Дэлгэр болон ХСҮТ-ийн мэс заслын клиникийн удирдагч, АУ-ны доктор Я.Эрдэнэ-Очир нар үг хэллээ. 
Нээлтэд Ховд аймгийн БОЭТ-ийн эмч, ажиллагсад, ХААН банкны ажилтнууд болон аймгийн иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцлоо. Энэхүү аяны нээлтийн ажиллагаа болон аяны талаарх мэдээллийг аймгийн “Ховд “телевиз”, “Жаргалант” телевизээр шууд дамжуулан иргэдэд хүргэлээ. 
Ховд аймагт 9-р сарын 5-наас 9-ний өдрүүдэд үргэлжлэх аяны хүрээнд хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ хийгдэхээс гадна Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн эмч нарыг хамарсан бүсчилсэн сургалт, Ховд аймгийн эмч, сувилагч нарт болон эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнд зориулсан сургалт зохион байгуулна. 
 

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ