Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

“Азийн хавдар судлалын үндэсний төвүүдийн холбооны VI хурал” Монголд болж байна

2016 оны 09 сарын 08 гариг. 249 удаа уншигдсан

Азийн   хавдар   судлалын   үндэсний   төвүүдийн   холбооны  VI  хурал”  энэ сарын  8-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус хурлыг   Монгол   Улсын   Хавдар   судлалын үндэсний   төвөөс   энэ   удаа   зохион   байгуулж байгаагаараа онцлогтой юм. Энэ   удаагийн   хуралд   Монгол,   Малайз,   Япон,   Солонгос,   Сингапур,   Индонез, Вьетнам,   Непал,   Бангладеш   зэрэг   Азийн   нийт есөн   орны   хавдар   судлалын   үндэсний төвийн ерөнхийлөгч, захирал, төлөөлөгч нар оролцохоор цугларлаа.  Хавдрын эрсдэлт хүчин зүйлс, өвчлөл, нас баралт дэлхий даяар, тэр дундаа  Азийн бүсэд   нэмэгдэж   байгаа   бөгөөд   Дэлхийн   эрүүл   мэндийн   байгууллагаас   2025   он   гэхэд дэлхий даяар хорт хавдартай хүний тоо 32.5 саяд хүрч, жилд 8.2 сая хүн уг өвчнөөр нас барах магадлалтай гэсэн тооцоог гаргасан байдаг.  Иймээс ч хорт хавдартай тэмцэх нь зөвхөн манай улс төдийгүй Азийн бүс, дэлхийн хэмжээнд нэн чухал, тэргүүлэх чиглэлийн ажил болж байгаа юм. “Азийн хавдар судлалын үндэсний төвүүдийн холбооны  VI  хурал” нь бүсийн улс орон хорт хавдрын хяналт, үүнд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр өөрийн улс орныхуримтлуулсан   тэргүүн   туршлагыг   харилцан   солилцох,   бусдаас   суралцах,   цаашдын хамтын үйл ажиллагааг төлөвлөх томоохон ач холбогдолтой арга хэмжээ юм.

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ