Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

“Хавдрын эсрэг үндэсний аян”-аар хорт хавдрын тусламж, үйлчилгээг хөдөөгийн хүн амд ойртууллаа

2016 оны 09 сарын 09 гариг. 1007 удаа уншигдсан

Тухайлбал, энэ сарын 5-7-ний хооронд нийт 1352 хүнд үзлэг хийснээс хоргүй хавдар 148, хортой хавдрын сэжигтэй гурван тохиолдол илрүүлж оношилгоо, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Алслагдсан хөдөөгийн хүн амд хорт хавдрын тусламж, үйлчилгээг ойртуулж, Ховд аймагт хавдрын улмаас хяналтанд буй 158 хүнийг хяналтын үзлэг, оношилгоонд хамрууллаа. Мөн эсийн шинжилгээ 149, эдийн шинжилгээ зургааг тус бүр хийж, газар дээр нь оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэж байгаагаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм. Ховд аймагт ажилласан эхний гурван хоногт ХСҮТ-ийн эмч нар нэг хүнд эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, элэгний хорт хавдартай гурван хүнд мэс ажилбар хийснээр хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламжийг ойртуулсан. 

Аяны хүрээнд зохион байгуулсан “Хими эмчилгээний үеийн хавдрын сувилахуйн тусламж” сэдэвт сургалтад 45 сувилагч, “Зонхилон тохиолдох хорт хавдрын оношилгоо эмчилгээ” сэдэвт сургалтад 50 эмч, “Хүнд өвчтөний гэрийн асаргаа, сувилгаа” сэдэвт эрүүл мэндийн сайн дурын идэвхтэний сургалтад 53 иргэн хамрагджээ.

Хорт хавдрын эрт илрүүлгийн сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нийт 20 эмч, мэргэжилтэн оролцсон байна. Ийнхүү орон нутагт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг сургаж, ажлын байранд нь дадлагажуулсан нь хөдөөд тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа билээ.

Аяны хүрээнд хийгдэж буй бас нэг чухал ажил нь хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдралын зан үйл төлөвшүүлэх, хавдар болон эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгаа юм.

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ