Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

“Хавдрын молекул биологи” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2016 оны 09 сарын 09 гариг. 1075 удаа уншигдсан

“Молекул генетик оношлогооны дэвшилтэт технологийг хорт хавдрын оношлогоо эмчилгээнд нэвтрүүлэх нь” сэдэвт судалгааны төслийн тайлангийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Corporate” зочид буудлын “Берлин” танхимд эхэллээ. Хавдар судлалын үндэсний төв  тус төслийг БСШУСЯ, Шинжлэх ухаан технологийн сан болон ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр 2014-2017 онд хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн  үр дүнд Хавдар судлалын үндэсний төвд молекул генетик оношлогооны лаборатори байгуулагдсан. Мөн хувь хүнд тохирсон хими эмчилгээг сонгох боломж бий болсоноос гадна эдийн биобанк болон судалгааны мэдээллийн бааз үүсч, хорт хавдрын судалгааг молекулын түвшинд хийх, гадаад дотоодын судлаачидтай хамтран ажиллах эхлэл болж чадлаа.

Төслийн хүрээнд байгуулагдсан молекул генетикийн лабораторит  хавдрын бай эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай бүх  шинжилгээг хийж байна.   

“Хавдрын молекул биологи” эрдэм шинжилгээний хурлаар цөм технологийн төслийн үр дүнд нэвтрүүлсэн оношлогооны шинэ технологи болон судалгааны үр дүнг танилцуулах юм.  “Хорт хавдрын үеийн генийн илрэл болон хими эмчилгээний эмийн сонголт”, “Хорт хавдрын үеийн мутаци болон бай эмчилгээний эмийн сонголт”, “Халдварт өвчний үүсгэгчээр сэдээгдсэн өмөн” гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх энэхүү хуралд төслийн удирдагч, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар болон эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож байгаа юм байна.

 

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ