Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ

2016 оны 09 сарын 13 гариг. 1606 удаа уншигдсан

Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” арга хэмжээ есдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ. Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой энэхүү аяныг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), “Хаан” банк, МҮОНРТ-ээс хамтран зохион байгуулж байна. 

Нээлтийн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга А.Төмөрбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, “Хаан” банкны салбарын захирал Н.Цэцгээ, ХСҮТ-ийн С.Хүрэлсүх ахлагчтай эмч нарын баг, иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөн энэ үеэр тус аймгийн эмчлүүлэгчдийн төлөөлөл болох н.Нямаа, н.Энхтөр нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан. Энэхүү арга хэмжээг тус аймгийн “Мөрөн”, “Лха”, “Sky”, “Хөвсгөл” телевизээр олон нийтэд шууд дамжуулан хүргэсэн бөгөөд ХСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, клиникийн профессор С.Хүрэлсүх ярилцлага өглөө. 

Аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Хөвсгөл аймагт эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Мөн мэс заслын эмч нарын баг хорт хавдрын мэс эмчилгээг хийж, иргэдэд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж дадлагажуулах ажээ. Эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, сувилгааны сүүлийн үеийн арга технологийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах юм байна. Энэ удаагийн аяны хүрээнд хүнд өвчтөнд асаргаа сувилгааг ар гэр, асран хамгаалагчид нь гэрээр хэрхэн үзүүлэх талаар эрүүл мэндийн сайн дурын идэвхитнүүдийг сургахаар болжээ.

Тус аймагт уг аяныг гурван жил хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 5152 хүнд үзлэг оношилгоо хийж, 19 хортой хавдрын тохиодол илрүүлэн хавдрын нарийн мэргэжлийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. 

2015 оны байдлаар Хөвсгөл аймагт 292 хүн хорт хавдраар өвчилж, 222 хүн хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд өдгөө 643 хүн хавдрын улмаас эмчийн хяналтад байгаа аж. Тус аймагт элэг, ходоод, улаан хоолой, уушигны хорт хавдрын өвчлөл тэргүүлж байгаа төдийгүй оношлогдож буй хавдрын 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа илэрч байна. Иймд хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд хувь хүн, эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус байгууллагууд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой юм. “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” энэ сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм. 

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ