Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Хөвсгөлчүүд “Хавдрын эсрэг үндэсний аян”-д идэвхтэй оролцож байна

2016 оны 09 сарын 16 гариг. 351 удаа уншигдсан

Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Хөвсгөл аймагт амжилттай үргэлжилж байна. Хавдар судлалын үндэсний төвөөс санаачлан “Хаан” банк, МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж буй энэхүү аяны хүрээнд олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Хөвсгөл аймагт ажилласан эхний гурав хоногийн байдлаар ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг нийт 1445 хүнд үзлэг, оношилгоо хийжээ. Үүнээс хавдрын шинэ тохиолдол 13, мөн сэжигтэй 25 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд шинэ тохиолдлын 11 нь элэг цөсний хавдар байсан аж. Хавдрын өвчлөлөөр эмчийн хяналтанд байдаг 158 хүнд хяналтын үзлэг хийж, биопси шинжилгээ 9 болон цитологи шинжилгээ 4-ийг хийгээд байна. Мөн элэгний хавдрыг тэжээгч судас бөглөх эмчилгээ, чихний ойролцоох шүлсний булчирхайн хавдрыг авах мэс эмчилгээг тус бүр нэг өвчтөнд хийжээ.  

Аяны баг тус аймгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, сувилагч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж дадлагажуулахаар зорьж буй юм. Энэ хүрээнд аяны эхний өдөр зохион байгуулсан сургалтанд 100 эмч, сувилагч, мэргэжилтэн хамрагдав.

Аймгийн өрх, сумын эрүүл мэндийн төв, арван жилийн дунд сургуулийн эмч, “Хаан” банкны ажилтнуудыг “Хүнд өвчтөний гэрийн асаргаа, сувилгаа” сэдвийн дор эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 50 хүн хамрагдлаа. “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ. 

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ