Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

Иргэн та шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
  • Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
  • Эм тариа антибиотик хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Согтууруулах ундаа хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Бусад багажийн шинжилгээнээс өмнө өгөх /ЭХО, Рентген, МRI, CT/
  • Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколад гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх
  • Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс 3 хоногийн өмнө дасгалаа зогсоосон байх
  • Зориулалтын 1 удаагийн ариун саванд авчирч өгөх
  • Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лаборторид ирүүлэх
  • Заавал өлөн шээс байх
  • Шээсний дунд хэсгээс таслаж шинжилгээнд авчрах
  • Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өгөхгүй байх
  • Гадна бэлэг эрхтэнг сайтар угаасан байх
  • Үтрээний лаа, үнэр дарагч цацлага хэрэглээгүй байх
  • Бэлгийн харьцаанд ороогүй байх /2 хоногийн өмнөөс/
  • Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх
  • Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байна.  Зарим тохиолдолд 5-6 цаг хоол идээгүй байх
  • Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
  • Эсрэг заалттай тохиолдолд эмчид мэдэгдэх
  • Тодосгогч бодистой хийгдэх үед дотор муухайрах, харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид мэдэгдэх
  • Харшилтай бол урьдчилан эмчид мэдэгдэх
  • Шинжилгээний өмнөх орой 18 цагаас хойш хоол идэхгүй.
  • Өглөө шингэн уухгүй өлөн ирнэ.
  • Хувийн бэлтгэлээ хангаж ирэх /жижиг алчуур, сальфитик гэх мэт/
  • Шинжилгээний өмнөх өдөр ирж гэдэс цэвэрлэх бодис, зааврын хамт авна
  • Унтуулгатай дурандах бол захиалга өгсөн цагаас 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлж бэлтгэл хангана
  • Унтуулагатай дурандуулах тохиолдолд тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодохгүй, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх
  • Шинжилгээний зарим тохиолдолд мэс ажилбар болон хувирах магадлалтай тул дурангийн эмчээс урьдчилан асууж зөвлөгөө авах

Хэвлий

  • Өлөн болон эсвэл хоол идсэнээс хоиш 6-8 цагийн дараа харуулах
  • Давсаг шээстэй байх
  • Илүүдэл жинтэй, гэдэс дүүрдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс хий үүсгэдэг хоол хүнс хэрэглээгүй байх /сүү, цагаан идээ, хийжүүлсэн ундаа, өндөг/
  • Биед эвтэйхэн хувцас өмсөж, хувийн бэлтгэлээ хангасан байх /жижиг алчуур , сальфитик зэрэг/

Зүрхний ЭХО

  • Зүрх дэлсэлт нэмэгдүүлдэг бүтээгдхүүн хэрэглээгүй байх /энергийн ундаа, кофе, архи …./  Жич: Түрүү булчирхай, умай дайвар харуулах тохиолдолд давсаг шээстэй байх
  • Бамбай булчирхай болон хөхний ЭХО тусгайлан бэлтгэх шардлагагүй.
  • Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байх
  • Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
  • Эсрэг заалттай тохиолдолд эмчид мэдэгдэх
  • Биед ямар нэг төмөр суулгац байгаа тохиолдолд мэдэгдэх /нуруу нугасны хадаас, шүдэлбэр/
  • Авагддаг шүдэлбэр, гоёл чимэглэл ,үнэт эдлэлээ авсан байх
  • Цөсний замын MRCP шинжилгээнд орох бол өлөн байх
  • Дуу чимээ ихтэй, орчин давчуу айж сандардаг,цочиромтгой бол урьдчилан эмчид мэдэгдэх
  • Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
  • Сүүлийн 3 жилийн дотор цээжний рентген зураг, КТГ хийлгэсэн бол зураг болон бусад мэдээллийг авчрах