eec3e8af-0761-4b66-b4b9-1c01064f26a3

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал

Монгол Улсын Хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор.

Ц.Батболд

Мэндчилгээ

Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэний баг хамт олноо төлөөлөн мэндчилж, Танд эрүүл энхийг хүсэн ерөөе
Манай хамт олон үндэсний хэмжээнд хорт хавдрын оношилгоо эмчилгээний төрөлжсөн мэргэжлийн тусламжийг үйлчлүүлэгч төвтэй аюулгүй, чанар хүртээмжтэй, олон улсын стандартаар хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Мөн мэргэжлээрээ манлайлагч үндэсний лавалгаа төвийн хувьд хавдрын оношилгоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмчилгээний заавар стандарт боловсруулах, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, хорт хавдрын тандалт бүртгэл, статистик мэдээллийг боловсруулан харьяа яам төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэх, хавдрын үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэшлийн эмч, мэргэжилтнүүдийг сурган, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэн гаргадаг. Эрүүл мэндийн тусламж, эрдэм шинжилгээ судалгаа, эмнэлгийн мэргэжилтний сургалт гэсэн гурван үндсэн үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэхэд хүний нөөц, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бүхий чиглэл хэлбэрээр хөгжүүлэн ажиллаж байна. Хорт хавдрыг үүсгэх нөлөөлөөс зайлс хийж, урьдчилан сэргийлэх нь хорт хавдраар өвдөхгүй байх гол арга ба эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж эрт үед илрүүлснээр аюул эрсдэлгүй, өртөг зардал багатай, бүрэн төгс эмчлэгдэх, амь насаа аврах хамгийн чухал хүчин зүйл юм.
Бид эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насыг хавдраас хамгаалж, аврах үйлсэд энэрэнгүй сэтгэл эрдэм мэдлэгээ харамгүй зориулахыг үнэт зүйлээ болгон хичээн ажиллаж байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛБЭЛ ХАВДРААР ӨВДӨХГҮЙ
ЭРТ ИЛРҮҮЛБЭЛ ХАВДРААР НАС БАРАХГҮЙ

АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа:

Чадварлаг хүний нөөц, судалгаа, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүхий хорт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх Ази Номхон далайн тэргүүлэх байгууллага болох

 

Эрхэм зорилго:

Үр дүнтэй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээний цогц үйл ажиллагаанд үндэслэн Монгол хүнд тохиолдох хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж, хавдраар өвчлөгсдийн амьдралын чанарыг сайжруулах

Үйл ажиллагааны хүрээ:

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/155 дугаар тушаалд зааснаар “Хавдар судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд хавдар судлалын чиглэлээр лавлагаа шатлалын эмнэлгийн  мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах, эрдэм
шинжилгээ судалгааны ажил эрхлэх, тухайн чиглэлээр улсын хэмжээнд бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг” хэмээн тодорхойлжээ. ХСҮТ-ийн зорилго нь Монгол улсын хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношлох, эмчлэх, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний талаар төрөөс
баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг үндэсний
хэмжээнд зохион байгуулах, зөвлөх, гүйцэтгэлийг хянах тайлагнахад оршино (ЭМС-ын 2017 оны А/155 дугаар тушаал).

Үйл ажиллагааны баримтлах зарчим:

Үйлчлүүлэгчийг дээдлэх

Үйлчлүүлэгч бүрт эрх тэгш хандах

Хувь хүний эрх ашиг, нэр төрийг хүндэтгэн нууцлалыг сахих

Тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх

Тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид чирэгдэлгүй, шуурхай зохион байгуулах

Ил тод, итгэлтэй байж үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээллээр хангах

Тусламж, үйлчилгээтэй холбоотой шийдвэрийг нотолгоонд суурилан гаргах

Байгууллагын тэргүүлэх чиглэл

Эх сурвалжийн дэлгэрэнгүй мэдээлэл:

Алба: Удирдлага
Албан тушаал: Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал
Нэр: Э.Хишигдорж
Цахим шуудан: nccm@cancer-center.gov.mn

Утас: 7272-4000