Монгол Улс[10] нь дорнод болон төв Азид орших бүрэн эрхт улс. Хойгуураа Оросын Холбооны Улс, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Улсын нийслэл нь Улаанбаатар бөгөөд улс доторх цорын ганц их хүн амтай хот.
Монгол Улс нь 1,564,116 км2 талбай нутаг дэвсгэртэй, 2022 оны байдлаар 3.398 сая гаруй хүн амтай байна. Нийт хүн амын 95 хувийг монгол үндэстэн, 4 гаруй хувийг Казах үндэстэн эзэлдэг.