
“Хавдрын тусламж үйлчилгээний цогц шинэчлэл” үндэсний зөвлөгөөн боллоо.
- Сүүлийн жилүүдэд хавдрын тусламж үйчилгээний төвлөрөлийг сааруулах, аймаг, дүүргүүдийн тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах, бэхжүүлэх, ХСҮТ-ийн хүлээгдлийг бууруулах, ХСҮТ үйл ажиллагаагаа үндсэн зорилго, чиглэл рүүгээ илүү чиглүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан, олон арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа билээ.
- Энэ хүрээнд 2025 оны 6-р сарын 7-нд ЭМЯ, ХСҮТ хамтран өрх, аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээ, үйлчлүүлэгчийг илгээх журмыг нарийвчлан тодорхой болгож, өрхийн ЭМТ-өөс ХСҮТ хүртэлх эмнэлгийн шатлал хооронд үйлчлүүлэгчдэд тулгардаг хүлээгдэл, чирэгдлийг арилгах менежментийн шинэчлэлийг танилцуулах, хэлэлцэх зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
- Тус зөвлөгөөнд эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар, аймаг дүүргүүдийн ЭМГ, ЭМТ-үүд, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн удирдлага, хавдар судлаач эмч нар, ХСҮТ-ийн удирдах ажилтнууд зэрэг 250 гаруй хүн оролцлоо.




Our Pricing Plan
- Dental Implant45
- Another Feature50
- Another Major Feature55
- Emergency Care25
- Prescription Drugs30
- Specialist Visits20
- Rheumatology25
Meet Our Doctors



