0123456789001234567890

ДАХЬ УДААГИЙН

Хавдар Судлаач Эмч Нарын

ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ
2019.11.14-16

ХАВДАР СУДЛАЛЫН
ТУЛГАМДСАН АСУУДАЛ

01234567890012345678900123456789001234567890

Хавдар судлалын үндэсний төв
Бишрэлт зочид буудлын Хурлын танхим
Чингис Зочид буудлын Хурлын танхим


Хавдар судлалын үндэсний төвийн

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


ЭРХЭМ ХҮНДЭТ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД, ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД АА,

director“Хавдар судлалын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээ онол практикийн хурлыг 2006 онд Монгол улсад хавдар судлалын алба үүсэж хөгжсөний 45 жилийн ойд зориулан анх удаа зохион байгуулж эхэлсэн. Өдгөө энэхүү хурлын цар хүрээ тэлэн үндэсний хэмжээний хавдар судлаач эмч, мэргэжилтэний жил бүрийн уламжлалт арга хэмжээ болон өргөжиж 13 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Бид энэхүү хурлыг энэ жилээс эхлэн Хавдар судлаач эмч нарын үндэсний чуулга уулзалт болгон цар хүрээг өргөжүүлж байна.  Уг чуулга уулзалт нь хавдар судлалын салбарын судалгаа шинжилгээ, эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээний практикт гарсан сүүлийн үеийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхмэдлэг, мэдээллээ хуваалцах, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ санаа, судалгааны үр дүнгээ танилцуулах зэрэг өргөн хүрээг хамарч байгаагаарааа онцлог юм.

Цаашид хавдар судлаач эмч нарын үндэсний чуулга уулзалтын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологийн чиглэлээр сургалт, семинар, шинэ технологи танилцуулах үзэсгэлэн гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулах юм.Энэхүү чуулга уулзалтыгхавдар судлалын салбарын эмч мэргэжилтнүүд төдийгүй хавдраас сэргийлэх чиглэлээр ажилладаг олон талын оролцоог хангасан хавдар судалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон үйл ажиллагаа болгон өргөжүүлэхээр бид зорин ажиллаж байна.

Энэ жилийн чуулга уулзалт “ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗАМААР ХОРТ ХАВДРЫГ БИД ХЯНАЖ ЧАДНА” уриан дор зохион байгуулагдана.

Тус чуулга уулзалт жилээс жилд өсөн нэмэгдэж буй хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд хавдраас урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлэх мөн хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд түүнийг шийдэх нотолгоонд тулгуурласан арга замын талаар хэлэлцэх юм. Түүнчлэн  хавдраас сэргийлэх, хянах үйлсэд эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, санаачлагыг дэмжих, олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцлон анхаарал хандуулах юм.

Чуулга уулзалтад гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, эмч нар оролцож эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулахын зэрэгцээ аймаг, дүүргийн эмч, мэргэжилтнүүдийг хими эмчилгээ,урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, хавдрын бүртгэл, тандалтын чигэлэлээр чадавхижуулах ажлын байрны сургалт, семинарт хамруулна

Иймд эрдэмтэн, судлаачид, эмч, мэргэжилтнүүд та бүхнийг Хавдар судлаач эмч нарын 13 дах удаагийн үндэсний чуулга уулзалтад идэвхитэй оролцож, хавдраас сэргийлэх, хянах ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ж.Чинбүрэн, АУ-ны доктор, Францын мэс заслын академийн Хүндэт гишүүн

Чуулга уулзалтын Ерөнхийлөгч

ХСҮТ-ийн Ерөнхий Захирал


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020852

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.