Хавдар судлалын үндэсний төв

АЛБАДУУД

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_5561.jpg

ЧАНАР, ДОТООД ХЯНАЛТЫН АЛБА


1998 онд эмчилгээний чанарын хяналтын комисс төвийн захирлын 1998.04.01-ны өдрийн 40 тоот тушаалаар, байгуулагдаж, тухайн үеийн ЭМС-н А/28 тоот тушаалаар батлагдсан зааврыг мөрдөн ажилладаг байжээ. 1998 оноос томоохон эмнэлгүүд чанарын менежер ажиллуулж эхэлсэн ба 2001.05.09-ны 25 тоот тушаалаар чанарын хяналтын алба байгуулагдаж, албаны дарга, чанарын менежерийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.

Одоо Чанар, дотоод хяналтын алба нь албаны дарга, менежер, лавлагаа мэдээллийн ажилтан гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


Дэлгэрэнгүй

ХҮНИЙ НӨӨЦ, ХӨГЖЛИЙН АЛБА


Анх Улсын цацраг туяа эмнэлэг нэртэй байгуулагдсан цагаасаа бичиг хэрэг-боловсон хүчин, боловсон хүчний асуудал эрхэлсэн захирлын туслах, боловсон хүчин хэмээх албан тушаалуудын нэршлээр 2005 он хүртэл, хүний нөөцийн менежер гэсэн нэршлээр 2009 он хүртэл захирлын шууд удирдлаган дор нэг орон тоотойгоор ажиллаж иржээ.  2009 оноос хүний нөөцийн алба болон өргөжиж одоо Хүний нөөц, хөгжлийн албаны даргаар Д.Мөнхтуяа, хүний нөөцийн мэргэжилтэн П.Мөнхзул, Б.Доржханд, ерөнхий захирлын туслахаар Б.Баянхангай, цаг бүртгэлийн оператор Б.Рэнцэнмядаг нар ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_9455.jpg
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/5.png

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН АЛБА


Нягтлан бодох бүртгэлийн хууль, нягтлан бодох бүртгэлийн бодлого, баримт бичиг, нэгдсэн төсвийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын хууль, төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хууль болон бусад хууль, тогтоомж журмын хүрээнд мөнгөн болон биет хөрөнгийг зөв зохистой ашиглаж, санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаж, татвар төлөлт болон авлага, өглөгийн ямар нэг зөрчилгүй ажиллах ба дотоод хяналтын системийг шаардлагын дээд хэмжээнд нь хүргэн ажилладаг.


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА


Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хамтын ажиллагааны алба нь 2014 оны 2 дугаар сард төвийн шинэчлэгдсэн бүтцийн дагуу байгуулагдаж дараах чиглэлээр ажиллаж байна.  Үүнд:

  • Төвийн алсын хараа, хэтийн зорилгыг үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг салбарын хэмжээнд дэвшүүлсэн бодлого, шийдвэр, төлөвлөгөө, төвийн урт, дунд хугацааны болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргаж, удирдлагыг мэдээллээр хангана.
  • Шаардлагатай тохиолдолд Төвийн тодорхой чиг үүрэгт системчилсэн үнэлгээ, хөрөнгө зарцуулалтын үр ашигтай, зохистой байдал, хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтэнд үнэлгээ хийж, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргана.
  • Төвийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/tsahim.jpg

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА

Анх 2000 онд 5-н ширхэг компьютертай Интернет мэдээллийн төв нэртэйгээр үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар 2005 онд эмнэлгийн цахим төсөл хэрэгжсэнээр 20 гаруй компьютер хамарсан эмнэлэгийн дотоод сүлжээг бий болгож, цахим программ хангамжууд болон мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлж ажилласан бөгөөд одоогийн байдлаар дотоод сүлжээ, интернэт орчинд холбогдсон 250 гаруй компьютер, сүлжээний орчинд ажиллах тоног төхөөрөмжүүд, эмнэлэгийн эмчилгээ, үйлчилгээг хялбарчилсан программ хангамжуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба нь 2014 оны 2-р сард Мэдээлэл технологийн алба нэртэйгээр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


Дэлгэрэнгүй

КЛИНИКИЙН ЭМЗҮЙН АЛБА


Тус төвд 2000 оноос эмнэлзүйн эмзүйч мэргэжилтэн ажилласан анхны эмнэлэг бөгөөд эмзүйн мэргэжлийн тусламж үйлчилгээг өвчтөнд төвлөрсөн эмийг зөв зохистой, аюулгүй,  үр дүнтэй үзүүлж дараах чиглэлээр ажиллаж байна. Үүнд:

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хангамжийн үйлчилгээ
  • Клиник эм зүйн тусламж үйлчилгээ

Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/emzui.jpg
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/11/nurse-1.jpg

СУВИЛАХУЙН АЛБА

Хавдар судлалын үндэсний төв нь 1999 оны 11 сарын 01- ны  өдөр  сувилахуйн  албыг  байгуулсан нь МУ-ын эрүүл мэндийн салбарын анхны сувилахуйн алба  болон бүртгэгдсэн түүхтэй.
Сувилахуйн албыг байгуулснаар сувилахуйн тусламж үйлчилгээг  мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сувилахуйн тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон.
ХСҮТөв нь 135 сувилагч, эм баригч,техникч лаборант, бага эмч  зэрэг 34 эмнэлгийн  тусгай мэргэжилтэн, 11 туслах ажилтаны орон тоотойгоор сувилахуй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж  ажилладаг.


Дэлгэрэнгүй

ЭМНЭЛГЭЭС ШАЛТГААЛАХ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АЛБА

Тус алба нь албаны дарга, халдвар судлаач эмч, эрүүл ахуйч бага эмч, ариутгагч-4, туслах ажилтан-2 гэсэн брэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, эмч ажилчдыг эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх, тохиолдлыг эрт илрүүлж хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар аюулгүй чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг.


Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/ERKA.png
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/alba.jpg

БҮРТГЭЛ ТАНДАЛТ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЛБА

  • Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1971 оны 160 дугаар тушаалаар хорт хавдрын өвчлөл, нас баралтыг улсын хэмжээгээр заавал бүртгэх журам батлагдсан.
  • 2003 он хүртэл хорт хавдрын бүртгэл мэдээлэл нь хавдар судлалын поликлиник болон захиргаанд дүн бүртгэлийн хэсэг нэртэйгээр их эмч-1, бага эмч-1 орон тоотойгоор ажиллаж байсан.
  • 2003.1.06 –ны ХСТ-ийн захирлын 01 тоот тушаалаар ”Хорт хавдрын тусоамж үйлчилгээ, статистик, мэдээлэл, сургалтын алба” болон зохион байгуулагдаж , улсын хэмжээний хорт хавдрын бүртгэл эпидемиологич эмч-1, статистикч эмч-1, бага эмч -1 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн.
  • 2017 оны 5 дугаар сарын 15 нд ХСҮТөвийн ерөнхий захирлын тушаал Хорт хавдрын бүртгэл тандалт-Эрт илрүүлгийн алба болж улсын хэмжээний хорт хавдрын бүртгэлийн эпидемиологич эмч-1, эрт илрүүлгийн зохицуулагч-1, хавдрын бүртгэлийн ажилтан -1 орон тоогоор ажиллаж эхэллээ.

Дэлгэрэнгүй

ЭМНЭЛГЭЭС ШАЛТГААЛАХ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АЛБА

Тус алба нь албаны дарга, халдвар судлаач эмч, эрүүл ахуйч бага эмч, ариутгагч-4, туслах ажилтан-2 гэсэн брэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, эмч ажилчдыг эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх, тохиолдлыг эрт илрүүлж хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар аюулгүй чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг.


Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/ERKA.png
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/ita.png

ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЛБА

Улсын цацраг туяа эмнэлэг байгуулагдсан 1961 оноос эмнэлгийн захиргаа, санхүүгийн алба нь аж ахуйн болон эмнэлгийн бараа материалаар хангах үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн түүхтэй.
Одоогийн шинэ бүтэцээр албаны дарга 1, тохижилт үйлчилгээ хариуцсан менежер 1, сантехникийн инженер 1, тоног төхөөрөмжийн инженер 3, цахилгааны инженер 1, нярав 2, цахилгаан, холбооны техникч 2, жолооч 3, мужаан 1, слесарь 5, лифтчин 1, оёдолчин 1, угаагч 3 нийт 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Дэлгэрэнгүй

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн харьяа Цээжний хөндийн мэс заслын тасаг нь 2014 оны 01 сараас 9 ортой, нийт 4 эмч (3 мэс заслын, 1 дотрын эмч)-тэй Ерөнхий мэс заслын тасаг дотор салбарлаж байгуулагдан ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/hool.jpg

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн харьяа Цээжний хөндийн мэс заслын тасаг нь 2014 оны 01 сараас 9 ортой, нийт 4 эмч (3 мэс заслын, 1 дотрын эмч)-тэй Ерөнхий мэс заслын тасаг дотор салбарлаж байгуулагдан ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/hool.jpg

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020798

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.