Хавдар судлалын үндэсний төв

ЧАНАР, ДОТООД ХЯНАЛТЫН АЛБА

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_5561-1200x800.jpg

Эрхэм

ЗОРИЛГО


Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөгжлийг дэмжих, удирдлага зохион байгуулалтыг бэхжүүлэн, нотолгоонд тулгуурласан чанарын баталгааг хангах аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг  дээшлүүлэхэд оршино.


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/u3-1200x800.jpg

Бидний

ТУХАЙ


Чанар дотоод хяналтын албаны даргаар Б. Баасанжав, менежерээр Г. Норовоо, лавлагаа мэдээллийн ажилтнаар Г. Хулан нар ажиллаж байна.


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/u4-1200x800.jpg

Манай

ТҮҮХЭН ЗАМНАЛ


1998 онд эмчилгээний чанарын хяналтын комисс төвийн захирлын 1998.04.01-ны өдрийн 40 тоот тушаалаар, байгуулагдаж, тухайн үеийн ЭМС-н А/28 тоот тушаалаар батлагдсан зааврыг мөрдөн ажилладаг байжээ. 1998 оноос томоохон эмнэлгүүд чанарын менежер ажиллуулж эхэлсэн ба 2001.05.09-ны 25 тоот тушаалаар чанарын хяналтын алба байгуулагдаж, албаны дарга, чанарын менежерийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.

Одоо Чанар, дотоод хяналтын алба нь албаны дарга, менежер, лавлагаа мэдээллийн ажилтан гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/u2-1200x800.jpg

Чанар, дотоод хяналтын албаны

ҮЙЛ АЖИЛЛАГАА


ХСҮТ-ийн чанар, дотоод хяналтын алба нь чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээ, дотоод хяналт, шалгалт хийх, зөвлөмж боловсруулах, чанарын сургалт зохион байгуулах, тасаг албадын чанарын багийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч дэмжлэгт удирдлагаар хангаж ажилладаг.


Чанар, дотоод хяналтын алба

ҮЙЛ АЖИЛЛАГАА




ХСҮТ-д мөрдөгдөх чанарын стандарт

  • Бид ямарч тохиолдолд үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг хоёр удаа шалгана.
  • Бид гараа ДЭМБ-ын 5 шатлалын дагуу угааж хэвшинэ.
  • Бид эмчилгээ, үйлчилгээ явуулахад аюулгүй, эрсдэлгүй орчинг бүрдүүлэхийг зорьж ажиллана.
  • Бид үйлчлүүлэгч болон түүний ар гэрийхэнд өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж зөвлөгөө өгнө.
  • Бид тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  • Бид шаардлагатай эмчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй хийхийг эрхэмлэнэ.
  • Бид санамсаргүй алдааг бүртгэж мэдээлнэ.
  • Бид ямарч тохиолдолд үйлчлүүлэгчийн бие


  • Бид үйлчлүүлэгчтэй яриагаа эхлүүлэхийн өмнө өөрийгөө танилцуулж хэвшинэ.
  • Бид үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэлтэй, эелдэг харьцана.
  • Бид биеийн болон үйл хөдлөл болон сэтгэлийн хөдөлгөөнөө барихад тасралтгүй суралцана.
  • Бид хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчтэй нөхөрсөг харицааг үүсгэж чадна.
  • Бид үйлчлүүлэгчид хэрэгтэй байгаа тусламжийг урьдчилан мэдэж хүргэнэ.
  • Бид эелдэг, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлнэ.
  • Бид үр дүнтэй харилцаа үүсгэхийг эрмэлзэнэ.


  • Бид ариун цэврийг эрхэмлэн, тав тухтай орчинг бүрдүүлж ажиллахыг хүснэ.
  • Бид үргэлж тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах арга замыг эрэлхийлж ажиллана.
  • Бид цаг хугацаа, хүн хүч, үргүй зардал гаргахгүй ажиллахыг чармайна.
  • Бид алдаа эндэгдэл гаргахаас сэргийлж ажиллана.
  • Бид эхнээсээ бүх зүйлийг зөв хийхийг эрмэлзэж ажиллана.


  • Бид эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх 15 зарчмыг баримтаж ажиллана.
  • Бид чин сэтгэлээсээ тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэнэ.
  • Бид үг, үйл хөдлөлөөрөө үйлчлүүлэгч болон ар гэрийхэнд итгэл үнэмшил төрүүлнэ.
  • Бид эмнэлгийн мэргэжилтний эерэг дүр төрхийг бүрдүүлж цэвэр үзэмжтэй хувцаслан, биеэ зөв авч явна.
  • Бид үйлчлүүлэгчийг удаан хүлээлгэх, тов цагийг өөрчлөхөөс зайлсхийж ажиллана.
  • Бид үйлчлүүлчгтэй харьцах үедээ гар утсаа унтраах эсвэл дууг нь намсгана.
  • Бид үйлчлүүлэгчийн хажууд хувийн болон бусад үйлчлүүлэгчийн тухай ярихгүй.

Мэргэжлийн багийн

ТАНИЛЦУУЛГА


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/baska.jpg

Чанар, дотоод хяналтын албаны дарга

Б.БААСАНЖАВ
Анагаах ухааны доктор (PhD),
Их эмч


  • 2000 онд Хүний их эмч, АУИС
  • 2001-2003 Эх барих эмэгтэйчүүдийн их эмч
  • 2005-2010 онд Анагаах ухааны доктор, Чиба их сургууль, Япон улс
  • 2011 онд Эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/norov.jpg

Чанарын менежер

Г.НОРОВОО
НЭМУ-ын магистр,
Их эмч


  • 1996-2000 он – Эмчилгээ сувилгааны арга зүйч УБАУК
  • 2000-2002 он – НЭМУ-ын магистр,Удирдлагын академи
  • 2007-2013 он – Хүний их эмч, Ач АУДС
  • 2016 он – Хөнгөвчлөх эмчилгээний эмч
  • 2015-2017- Хавдар судлаач эмч
  • 2015- оноос АШУҮИС-ийн докторант
  • БНХАУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлсэн.


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/khulan2.jpg

Лавлагаа мэдээллийн ажилтан

Г.ХУЛАН
Их эмч


•    2011 он –Хүний их эмч, ЭМШУИС
•    2014 он – Хөнгөвчлөх эмчилгээний эмч
•    2016 он – Сэргээн засах эмчилгээ судлалын эмч



Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

ЧАНАР, ДОТООД ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДАРГА

Б.Баасанжав



01234567890

ЧАНАРЫН МЕНЕЖЕР

Г.Норовоо



01234567890

ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН

Г.Хулан

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020814

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.