Стационари

МЭС ЗАСЛЫН КЛИНИК

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/tuyacover-1.jpg
МЭС ЗАСЛЫН БУС КЛИНИК

ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ


1959 онд Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд анхны туяа эмчилгээний рентген аппаратыг суурилуулсанаар Монгол Улсад туяа эмчилгээний түүх эхэлсэн. 1961 онд “Цацраг туяа эмнэлэг” байгуулагдан, Ө.Норовсамбуу, Б.Бямбацэрэн, П.Цогзолмаа, Д.Ичинхорлоо, Ш.Ичинхорлоо нар туяаны эмчилгээний анхны эмч нараар бэлтгэгдэн ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байжээ.


Дэлгэрэнгүй
МЭС ЗАСЛЫН БУС КЛИНИК

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ


1982 оноос Хавдар судлалын үндэсний төвд анхны хими эмчилгээний 30 ортой тасаг н.Бямбаа, н.Төгсжаргал, М.Саранчулуун эмч нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1986 оноос дэд доктор Н.Равдан хими эмчилгээний зөвлөх эмчээр ажиллаж байлаа.
1999 оноос 5 ортой, 3 их эмч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 8 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлсэн.


Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/chemo.jpg
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/IMG_0894-e1481465289116.jpg
МЭС ЗАСЛЫН БУС КЛИНИК

ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ


Манай тасаг нь 21 ор, 4 эмч, 1 эм зүйч, 11 сувилагч, 2 туслах сувилагчтай өргөн бүрэлдэхүүнээр багаараа хөнгөвчлөх эмчилгээг явуулахаас гадна, төгсөлтийн өмнөх, ба төгсөлтийн дараахь сургалтыг удирдан явуулах, тэдгээрийн дадлага сургалтын бааз суурь болох, 21 аймаг 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Улаабаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хосписуудтай хамтын ажиллагаатай зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.


Дэлгэрэнгүй
МЭС ЗАСЛЫН БУС КЛИНИК

ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИК


Зөвлөх поликлиникийн тасаг нь хавдар өвчнийг оношлох, эрт илрүүлэх , урьдчилан сэргийлэх хавдрын тусламж үйлчилгээг нарийн  мэргэжлийн, мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүрэлдхүүнтэйгээр, орчин үеийн оношлогоо, эмчилгээний стандартад нийцүүлэн хүн амд чанартай, тэгш, хүртээмжтэйгээр үзүүлж байна.  Үзлэгийн 15, оношлогооны 9 кабинет,  шижилгээний хэсэг, цахим бүртгэл I, II гэсэн хэсгүүдэд их эмч 3, сэтгэл зүйч, хоол зүйч, хөдөлгөөн засалч, ахлах сувилагч, хөдөлгөөн засалч сувилагч, хөтөч 2, өлгүүрийн ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/zuvluh.jpg
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/durs-1.jpg
МЭС ЗАСЛЫН БУС КЛИНИК

ОНОШЗҮЙН ТАСАГ


1961 онд “Цацраг туяа эмнэлэг” анх хаалгаа нээх үед рентген-радиологийн кабинет байгуулагдаж байжээ.  2014 оноос Оношзүйн тасаг шинээр үүсгэн байгуулагдан дараах хамт олны бүрэлдэхүүнтэйгээр үндэсний төвийн хэмжээнд хавдрын дүрс оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээг иргэд олон түмэнд хүргэж байна. Тасгийн эрхлэгч М.Алтанбагана, Зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Р. Асай, Дүрс оношлогооны ахлах зэргийн эмч, АУ-ны доктор Ц.Дэлгэрэх, Дүрс оношлогооны ахлах зэргийн эмч Т.Хосбаяр, Д.Оюунцэцэг, Б.Түвшинжаргал, Дүрс оношлогооны их эмч Ж.Оюунчимэг, Ч.Гэрэлмаа, О.Болор, Б.Анхзаяа, Ч.Эрдэнэжаргал, Г.Ариунболд, Д.Энх-Амгалан, АУ-ны магистр,  Гастроэнтерологич Б.Амарбат, Ахлах сувилагч Б.Оюунчимэг, Рентген техникч В.Лхамноржин, Ш.Цагаанхүүхэн, дурангийн сувилагч Б.Отгон, Д.Нямхүү, Ч.Хурмаст, С.Мядагмаа, зохицуулагч сувилагч Д.Даваадулам нар ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
МЭС ЗАСЛЫН БУС КЛИНИК

НЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ТАСАГ


1982 онд Нэгдсэн лаборатори болж өргөжин 2016 оны байдлаар 1 зөвлөх их эмч, 11 их эмч, 12 лаборант, 2 ариутгагч ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/laboratoryweb.jpg

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020796

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.