Албадууд

БҮРТГЭЛ ТАНДАЛТ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЛБА

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/07/hamtolon2-1200x800.jpg

Албаны

ЗОРИЛГО


Үндэсний түвшинд хүн амд суурилсан хорт хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж салбарын эрдэм шинжилгээ, судалгааг нотолгоонд суурилсан мэдээ, мэдээлэл,  мэргэжил арга зүйгээр хангахад оршино


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/07/ua-1200x800.jpg

Бидний

ТАНИЛЦУУЛГА


  • Үндэсний хэмжээнд хорт хавдрын мэдээ, мэдээлэл, эрт илрүүлгийн чиглэлээр мэргэжил арга зүй, зохион байгуулалтын чиглэлээр аймаг, дүүргийн ЭМТ, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг төв, хувийн хэвшил болон бусад байгууллагатай хамтран ажилладаг.
  • Үндэсний хэмжээнд болон ДЭМБ-д мэдээ мэдээллийн лавлагааг дээрхи чиглэлээр бүх түвшний хэрэглэгчдэд түгээдэг.
  • Хорт хавдрын бүртгэл- тандалт, эрт илрүүлгийг Үндэсний хэмжээнд дэлхий жишигт нийцүүлэн хөгжүүлэх гол тулгуур нь алба болгон өргөжүүлсэн явдал
  • Олон улсын практикт дээрхи чиглэлээр бие даасан төв ажилладаг.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/07/IMG_9611-1200x800.jpg

Албаны

ТҮҮХ


Монгол Улсын хавдрын бүртгэлийн түүхэн хөгжил

  • Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1971 оны 160 дугаар тушаалаар хорт хавдрын өвчлөл, нас баралтыг улсын хэмжээгээр заавал бүртгэх журам батлагдсан.
  • 2003 он хүртэл хорт хавдрын бүртгэл мэдээлэл нь хавдар судлалын поликлиник болон захиргаанд дүн бүртгэлийн хэсэг нэртэйгээр их эмч-1, бага эмч-1 орон тоотойгоор ажиллаж байсан.
  • 2003.1.06 –ны ХСТ-ийн захирлын 01 тоот тушаалаар ”Хорт хавдрын тусоамж үйлчилгээ, статистик, мэдээлэл, сургалтын алба” болон зохион байгуулагдаж , улсын хэмжээний хорт хавдрын бүртгэл эпидемиологич эмч-1, статистикч эмч-1, бага эмч -1 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн.
  • 2017 оны 5 дугаар сарын 15 нд ХСҮТөвийн ерөнхий захирлын тушаал Хорт хавдрын бүртгэл тандалт-Эрт илрүүлгийн алба болж улсын хэмжээний хорт хавдрын бүртгэлийн эпидемиологич эмч-1, эрт илрүүлгийн зохицуулагч-1, хавдрын бүртгэлийн ажилтан -1 орон тоогоор ажиллаж эхэллээ.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/07/surgalt.jpg

Манай

АЛСЫН ХАРАА


Монгол улсад хүн амд суурилсан хорт хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх


Бидний

ҮЙЛ АЖИЛЛАГАА



Үйл ажиллагааны чиглэл

Үндэсний хэмжээний хорт хавдрын бүртгэл тандалт:


  • Өвчлөл, нас баралтын мэдээ, тайлан
  • Хяналтын мэдээ, тайлан
    Програм хангамжийн хөгжүүлэлт
  • Тархвар зүйн дүн шинжилгээ
  • Эрдэм судлал
  • Үзүүлэлтийн эмхэтгэл жил бүр хэвлүүлэх

Үйл ажиллагааны чиглэл

Хорт хавдрын эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоо


  • Эрт илрүүлгийн мэдээ, тайлан
  • Программ хангамжийн хөгжүүлэлт
  • Эрт илрүүлгийн хөтөлбөрийн хэрэгжилт
  • Мэргэжил арга зүйгээр ханган ажиллах

Үйл ажиллагааны чиглэл

Сургалт


  • Мэргэжилтнүүдийн тасралтгүй сургалт
  • Мэдээлэл сургалт, сурталчилгаа

Манай

ЭМЧ НАРЫН ТАНИЛЦУУЛГА


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/07/darga.jpg

Бүртгэл, тандалт эрт илрүүлгийн албаны дарга

Т.Ундармаа


  1. 1994-2001 онд  хүний их эмчээр АУИС төгссөн
  2. 2003-2004 онд ХСҮТ-ийн “Хавдар судлаач эмч”-ээр төгссөн
  3. 2014 онд Статистикч их эмчийн олгох курс сурсан
  4. 2004 оноос ХСҮТ-д 14 дах жилдээ ажиллаж байна
  5. 2005 онд WHO-IARC, France хавдрын эпидемиологийн сургалтанд мэргэжил дээшлүүлсэн
  6. 2009 онд Энэтхэг, Мумбай хот “Хорт хавдрын бүртгэл” сургалт


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/07/enkhjargal.jpg

Эрт илрүүлгийн хөтөлбөрийн зохицуулагч эмч

Т.Энхжаргал


Ажлын туршлага

  1. 2016.09- 2017 он ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албанд Статистикч их эмч
  2. 2014-2015.02 он Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд Ахлах мэргэжилтэн
  3. 2007-2013 он Эрүүл мэндийн хөгжлийн төв СМА –ны Мэргэжилтэн
  4. 2004-2007 он Ховд аймаг Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн
  5. 2001-2004 он Ховд аймаг БОЭТ-д Дотор, хүлээн авах тасгийн эмч, статистикч эмч

Мэргэшлийн бэлтгэл

  1. 2009-2010 он ДЭМБ-ын дэмжлэгтэй ЭМЯ болон ХӨСҮТ-ээс зохион байгуулсан “Талбарын тархвар судлалын сургалт” 1 жилийн хөтөлбөрийг амжилттай төгссөн
  2. 2007 он Төгсөлтийн дараах сургалтын мэргэжил олгох дамжааны хөтөлбөрийг амжилттай
    дүүргэж, “Эрүүл мэндийн удирдлага”-аар мэргэшсэн.
  3. 2004 Төгсөлтийн дараах сургалтын мэргэжил олгох 6 сарын дамжааны хөтөлбөрийг
    амжилттай дүүргэж, “Эрүүл мэндийн биостатистикч их эмч” мэргэжил эзэмшсэн.
  4. 1993-2000 он Анагаах Ухааны Их Сургуулийн Эмчилгээний ангийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсөж, бакалаврын зэрэг хүртсэн.
  5. 2013 он Эрүүл мэндийн статистикч эмчийн “Ахлах зэрэг” авсан.


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/07/erdenechimeg1.jpg

Бүртгэл мэдээллийн ажилтан

С.Эрдэнэчимэг


Ажлын туршлага

  1. Улсад нийтдээ 28 жил ажилласан
  2. 1987-1999 он хүртэл Сэлэнгэ, Дархан-Уул, Баянхонгор аймагт ажилласан
  3. 1999 оноос эхлэн Хавдар Судлалын Үндэсний төвд Улсын хэмжээний хорт хавдрын бүртгэл мэдээлэлийн ажилтанаар ажиллаж байна

Мэргэшлийн бэлтгэл

  1. 1987 онд Эрүүл ахуйч бага эмчээр төгссөн
  2. 1999 онд эрүүл мэндийн статистикчээр мэргэжил олгох сургалтанд хамрагдсан
  3. 2000-2002 онд Гадаад хэлний Мөнх-Ану дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр
  4. 2008-2010 онд АУЭДСургуулийг Эмчилгээ-Сувилгааны арга зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн
  5. 2011 онд АШУҮИСургуульд магистрант
  6. 2016 онд Эрүүл мэндийн бүртгэл мэдээлэлийн ажилтан Тэргүүлэх зэрэг хамгаалсан

Гадаад сургалт

  1. 2008 онд Солонгос улсад Хавдрын бүртгэл, тандалт сэдэвт олон улсын сургалт
  2. 2009 онд Хятад улсад Азийн номхон далайн орнуудын Хавдрын бүртгэл мэдээлэл сургалт
  3. 2011 онд Энэтхэг улсад Хорт хавдрын бүртгэл, тархвар зүйн арга, хэрэглээ олон улсын сургалт


Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

БҮРТГЭЛ ТАНДАЛТ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЛБАНЫ ДАРГА

Хавдрын бүртгэлийн эпидемиологич эмч Т.Ундармаа



01234567890

ЭМЧ НАР

Эрт илрүүлгийн хөтөлбөрийн зохицуулагч эмч Л.Алтантөгс



01234567890

ХАВДРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН

Хавдрын бүртгэлийн ажилтан С.Эрдэнэчимэг



Хавдар судлалын үндэсний төвийн

СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ

2016 оны үзүүлэлт

ХАВДРЫН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ


НИЙТ ӨВЧЛӨЛ

39,1

Элэг


14,7

Ходоод


7,7

Умайн хүзүү


7,2

Уушиг


6,6

Улаан хоолой


3,9

Хөх


20,9

Бусад


ЭРЭГТЭЙ ХҮЙСЭНД

40,4

Элэг


20,0

Ходоод


11,4

Уушиг, гуурсан хоолой


5,5

Улаан хоолой


3,5

Бүдүүн, шулуун гэдэс


2,8

Бусад


2,6

Нойр булчирхай


ЭМЭГТЭЙ ХҮЙСЭНД

35,4

Элэг


13,3

Умайн хүзүү


10,1

Ходоод


6,8

Хөх


5,4

Улаан хоолой


3,6

Өндгөвч


3,4

Бүдүүн, шулуун гэдэс


МЭРГЭЖИЛ, АРГАЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах дэд хөтөлбөр


УЛСЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ

21 аймаг, 9 дүүрэг


ХОРТ ХАВДРЫН БҮРТГЭЛ ТАНДАЛТ

Ор, хоногийн мэдээ, тайлан

ХАВДРЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ

Зонхилон тохиолдох хорт хавдар


ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

Хөх, умайн хүзүүний эрт илрүүлэг


ПРОГРАМ ХАНГАМЖ

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж


2016 оны үзүүлэлт

ХАВДРЫН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ

  • Элэг
  • Ходоод
  • Уушиг
  • Улаан хоолой
  • Умайн хүзүү
  • Бүдүүн шулуун гэдэс

liver

lung

echophagus

cervical

buduun shuluun gedes

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020859

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.