Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн

ТҮҮХЭН ЗАМНАЛ


Бидний

ТҮҮХИЙН ХУУДАСНАА


УЛСЫН “ЦАЦРАГ ТУЯА” эмнэлэг анх нээгдэхдээ үзлэгийн хоёрор, мэс засал, эмэгтэйчүүдийн 45 ортой нэгдсэн тасаг, туяа эмчилгээний кабинетууд зэрэг үндсэн тасаг нэгжтэйгээр зохион байгуулагджээ.
Эмэгтэйчүүдийн тасгийн анхны эмчээр их эмч Д.Дарь ажиллаж, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байжээ.
Энэ үед хавдар судлалын нарийн мэргэжлийн эхлэл тавигдаж байсан болохоор голдуу эмнэлэгт хэвтсэн хожуу үеийн хавдартай хүмүүст шинж тэмдгийн эмчилгээний тусламж үзүүлж, хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг хийх, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн бэлтгэх ажлыг тасгийн эрхлэгч Д.Дарь хавсран хийж, энэ үүргийг нэр төртэй биелүүлж эмэгтэйчүүдийн тасгийг хөл дээр нь босгосон гавъяатай хүний нэг юм.
Төр засгаас түүнийг бүтээлч хөдөлмөрийг өндрөөр үнэлж “Сүхбаатарын одон”-оор хоёр удаа шагнаж байжээ.
Хүн амын нас баралтын үндсэн шалтгааны нэг болсон хорт хавдартай тэмцэх ажлыг зохион байгуулах арга зүйн төв болсон “Цацраг туяа” эмнэлгийн үүрэг улам өсөж, 1964 онд эмэгтэйчүүдийн тасгийг 20 ортой болгон өргжүүлж эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлсэн байна. Энэ үеэс тус тасгийн эрхлэгчээр С.Дорж ажиллах болсон байна. С.Дорж тус тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, АУДС-н эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багшаар ажиллаж хавдар судлалын төвийн эмэгтэйчүүдийн тасгийг хөгжүүлэх мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн багш юм.
Хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаатай холбоотой хорт хавдартай тэмцэх асуудлыг төр засгаас онцгойлон анхаарч байсны үр дүнд “Цацраг туяа” эмнэлгийн орыг нэмэгдүүлж боловсон хүчнээр хангах асуудлыг дэс дараалалтайгаар шийдэж байсны үр дүнд 1970 онд эмнэлгийн орыг 110-аар нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор “Эмэгтэйчүүдийн тасаг”-ийг 35ортой бие даасан тасаг болгон өргөжүүлсэн байна. Энэ үед хавдартай өвчтөнийг хэвтүүлэн мэс засал, туяа эмчилгээ хийхийн зэрэгцээ, хот, хөдөөгийн хүн амын дунд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг хийх байнгын бригад зохион байгуулагдаж жил бүр олон арван хүнийг хамруулж эмнэлгийн тусламж үзүүлж байжээ.
1983 онд Хавдар судлалын шинэ төв ашиглалтанд орсноор “Эмэгтэйчүүдийн тасаг” 60 ортой болон өргөжижулмаар 1986 онд тус тасагт 8 ор нэмж 68 ортой болгон, тасгийн эрхлэгчээр Ц.Янжин, ахлах сувилагчаар Б.Батдулам, их эмчээр Б.Оюунбилэг, Ц.Өлзийбат, Н.Төгсжаргал нарыг томилж, нийт 13 сувилагч, 12 асрагчийн орон тоогоор ажиллуулах болсон билээ. Тус тасгийн эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй ажилласан Ц.Янжин эмч эмэгтэйчүүдийн хавдар судлалын мэргэжлээр олон эмч дагалдуулан сургасан багш эмч хүн юм. Түүний бүтээлч хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Гавъяат эмч цолоор шагнасан юм.
1989 онд “Эмэгтэйчүүдийн тасаг” нь 40 ортой эмэгтэйчүүдийн мэс заслын, 30 ортой радиологи-гинекологийн хэсэгт хуваагдан ажиллаж байжээ. 1997 оны 5 сарын 19-нөөс тус тасаг нь эмэгтэйчүүд ба урьдал өвчнийг эмчлэх тасаг нэртэйгээр 58 ортой ажиллах болсон байна.
Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт ахмад эмч Д.Дарь, Ц.Хашдорж, АУ-ны доктор С.Дорж, МУ-ын Хүний Гавъяат эмч Ц.Янжин болон Б.Ариунболд, Д.Янжмаа, Ц.Өлзийбат, С.Мөнхбат, Д.Батбаяр, Б.Оюунбилэг, Г.Баярсайхан, Д.Өлзийбаяр, Д.Сувдмаа, Г.Лхагважаргал нарын эмч нар үр бүтээлтэй ажиллаж байжээ.
Дээрх хугацаанд тус тасагт ээлжийн сувилагчаар Б.Маша, н.Оюун, н.Нарантуяа, Б.Бүдмаа, И.Амаржаргал, Л.Энхбаяр, Г.Энхтүвшин, Н.Төгсжаргал, Бу.Уранчимэг, Ц.Болормаа, Б.Ганчимэг, Ш.Мөнхцэцэг, Да.Болормаа, Б.Байгалмаа, Э.Дашбалжид, До.Болормаа, Д.Бадамханд, Б.Солонго, Х.Эрдэнэжаргал, эмчилгээ, боолтын сувилагчаар н.Бямбасүрэн, Ш.Түвшинжаргал, Х.Алтанчимэг, С.Мядагмаа, Б.Энхбаяр, Ч.Дашиймаа нар, туслах ажилтнаар И.Цагаанчулуун, Б.Баасанжав нар тус тус ажиллаж байна.
Одоогийн байдлаар тус тасаг нь хэвтүүлэн эмчлэх, эмчилгээ үйлчилгээний 25 ортойгоор зөвлөх эмч, тасгийн эрхлэгч болон 5 их эмч, ахлах сувилагч, ээлжийн болон боолтын нийт 8 сувилагч, 1 туслах ажилтны бүрэлдэхүүнтэйгээр эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын орчин үеийн өвөрмөц эмчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна.



Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг

Тасгийн эрхлэгчээр ажиллагсад:


  1. С.Дорж /1970-1974 он/
  2. Д.Дарь /1974-1981 он/
  3. Ц.Янжин /1981-1995 он/
  4. С.Мөнхбат /1995-1997 он/
  5. Б.Оюунбилэг /1997-2002 он/
  6. Д.Авирмэд /2002-2006 он/
  7. Г.Байгальмаа /2006-2008 он/
  8. Я.Дугарсүрэн /2009-2011 он/
  9. Э.Амарсанаа 2011оноос одоог хүртэл ажиллаж байна.

Ахлах сувилагчаар ажиллагсад:

  1. Ж.Долгорсүрэн /1970-1975 он/
  2. н.Хоролсүрэн /1983 он/
  3. Б. Батдулам /1985-1993 он/
  4. А.Байгальмаа /1992-1994 он/
  5. Б.Ганчимэг /1993-1996 он/
  6. М. Анхбаяр /1996-1998 он/
  7. Ж.Энхмаа /1998-2003 он/
  8. Б.Мөнхжаргал /2003-2007 он/
  9. Б.Бадамдолгор /2007-2009 он/
  10. Н.Наранчимэг /2009-2013/
  11. Б.Мөнхжаргал 2013- оноос одоог хүртэл ажиллаж байна.


Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг

Төрсөн алдар гавьяатнууд:


Монгол Улсын Хүний Гавьяат эмч нар:

  • Ц. Янжин /1990 он/
  • Д. Авирмэд /2001 он/

Сүхбаатарын хошой одон:

  • Их эмч Д. Дарь /……………./

“Алтан гадас” одон:

  • Их эмч Г. Байгалмаа /2011 он/

Хөдөрмөрийн хүндэт медаль:

  • Сувилагч Б. Ганчимэг /2009 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг Залуу Эмч”:

  • Их Эмч Э. Амарсанаа /2010 он/

“Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан” цол:

  • Сувилагч Б. Ганчимэг /2007 он/
  • Их эмч Э. Амарсанаа /2010 он/
  • Их эмч Ц. Батболд /2010 он/
  • Их эмч Г. Байгалмаа /2011 он/
  • Сувилагч М. Энхбаяр /2011 он/
  • Сувилагч Н. Наранчимэг /2011 он/

ЭМЯ-ны “Жуух Бичиг”:

  • Сувилагч Б. Ганчимэг /2000 он/
  • Их эмч Ц. Батболд /2003 он/
  • Их эмч Г. Байгалмаа /2004 он/
  • Сувилагч М. Энхбаяр /2005 он/
  • Сувилагч Н. Наранчимэг /2006 он/
  • Сувилагч Б. Байгалмаа /2007 он/
  • Сувилагч Да. Болормаа /2008 он/
  • Сувилагч До. Болормаа /2008 он/
  • Сувилагч Ш. Мөнхцэцэг /2008 он/
  • Их эмч Э. Амарсанаа /2010 он/
  • Их эмч Я. Дугарсүрэн /2011 он/
  • Их эмч Н. Баасансүрэн /2011 он/
  • Туслах ажилтан Ч. Баасанжав /2011 он/

“Сувилахуй Амьдрал Төв”-өөс зохион байгуулсан “Алтан Дэнлүү” Шилдэгийн шилдэг сувилагч:

  • Сувилагч Н. Наранчимэг /2011 он/


Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг

Байгууллагын нэрэмжит шагналууд:


  • Ажил үйлсээрээ манлайлан ажиллаж “Үйлчлүүлэгчдэд ээлтэй Шилдэг хамт олон” Өргөмжлөл /2010.12.18/
  • Ажил үйлсээрээ манлайлан ажиллаж “Үйлчлүүлэгчдэд ээлтэй Шилдэг хамт олон” Өргөмжлөл /2011.12.30/
  • “Урлагийн наадам 2011” баг хамт олноороо идэвхи зүтгэл гарган оролцож “Дэд” байр Өргөмжлөл /2011.03.26/
  • Эрүүл Мэндийн Салбарын 90 жил, Хавдар Судлалын алба байгуулагдсаны 50 жилийн ойг угтсан бүтээлч аяны хүрээнд зарласан болзолт уралдаанд “Тэргүүн” байр Өргөмжлөл /2011.07.09/
  • Н.Нямдаваагийн нэрэмшит ХСҮТ-ийн байгууллагын спортын аварга шалгаруулах тэмцээнд багийн нийт дүнгээр эмэгтэй “Аварга”, эрэгтэй “Аварга” багаар шалгарч “Шилжин явах цом”-ын эзэд /2012 он/
  • Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жилд сувилагчийн оролцоо” уриан дор зохион байгуулсан “Тусламж үйлчилгээ – Аюулгүй тарилга” сэдэвт аянд “Тэргүүн” байр /2012.05.12/
  • Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жилд сувилагчийн оролцоо” уриан дор зохион байгуулсан “Сувилагчийн ажил, мэргэжлийн тэмцээн”-нд “Дэд” байр /2012.05.12/

Хавдар Судлалын Үндэсний Төвийн “Шилдэг эмч”:

  • Их эмч Э. Амарсанаа /2009 он/

Хавдар Судлалын Үндэсний Төвийн “Шилдэг сувилагч”:

  • Сувилагч М. Энхбаяр /2007 он/
    Сувилагч Н. Наранчимэг /2011 он/

Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаас төрсөн Анагаах Ухааны докторууд:

  • С. Дорж “Улаанбаатар ба зарим аймгууд дахь умайн хүзүүний өмөнгийн тархал зүй” сэдвээр /1976 он/
  • Д. Авирмэд “Умайн хүзүүний өмөн ба түүний урьдал өвчийг эрт илрүүлж эмчлэх нь” сэдвээр /1992 он/
  • Г. Лхагважаргал “Умайн хүзүүний хучуурын шинэ хувирлын оношлогоо, эмчилгээ” сэдвээр /2006/
  • Э. Амарсанаа “Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйл” сэдвээр /2009/

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020874

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.