Мэс заслын клиник

ЭЛЭГ, ЦӨС НОЙР БУЛЧИРХАЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/surgery-1200x800.jpg

Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг

ЗОРИЛГО


Үндэсний хэмжээнд элэгний хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, сургалт, судалгаа, оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй чанартай үзүүлэхэд оршино.


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/hamtolon-1200x800.jpg

Бидний

ТУХАЙ


ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн Элэг, цөс-нойр булчирхайн мэс заслын тасаг нь 2008 оны 02 сараас 15 ортой, нийт 5 их эмч (3 мэс заслын, 2 радиологич эмч), 1 рентген техникчтэй үйл ажиллагаагаа явуулж.


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/hamtolon2-1200x800.jpg

Манай

ТҮҮХЭН ЗАМНАЛ


1961 онд Улсын цацраг туяа эмнэлэг байгуулагдсанаар элэгний өмөнтэй хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ Цацраг туяа эмнэлэг дээр төвлөрөх эхлэл тавигдсан байна. Дүрс оношлогооны чадамж нэмэгдэж, ХСҮТ дээр компьютер томографийн тоног төхөөрөмжийг 1990 онд суурилуулснаар элэгний өмөнгийн эмчилгээний төрөл олширч, чанарт нь мэдэгдэхүйц ахиц гарч эхэлсэн.  1981-1996 онуудад тус төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хүний гавъяат их эмч Н.Нямдаваа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрээр энэ чиглэлээр хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажилласан нь ЭЦНБ мэс заслыг өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлэх үндсийн үндэс нь болсон юм.

2008 оны 2 дугаар сард тус төвд ЭЦНБ мэс заслын тасгийг 5 их эмч, 1 рентген техникчийн орон тоо, мэс заслын 15 ортойгоор байгуулснаар ХСҮТ-ийн хамгийн отгон тасгийн түүх эхэлсэн билээ.


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/hamtolon1-1200x800.jpg

Тасгийн

ҮЙЛ АЖИЛЛАГАА


ХСҮТ-ийн Элэг, цөс-нойр булчирхайн мэс заслын тасгийн гадаад харилцаа:

  • Швейцарийн мэс заслын баг
  • АНУ-ийн Utah штатын Их сургуулийн мэс заслын баг
  • Францын Лион хотын Элэг шилжҮҮлэн суулгах баг
  • Сингапурын Parkway онкологийн төв зэрэг гадаадын байгууллагуудтай хамтран ажилладаг.
  • 2008 оны 9 сарын 11-12 нд манай тасаг Элэгний анхдагч өмөнгийн мэс засал болон радио хяналтат мэс ажилбар сэдвээр олон улсын сургалт семинари мэс заслын болон дүрс оношилгооны эмч нарын дунд зохион байгуулан явуулах гэж байна.

Шинээр нэвтрүүлсэн

ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД



2004-2007 ОН


  • Элэгний анатомийн их тайралт, 2004 он (М.Жилле, Ж.Чинбүрэн, Р.Сандуйжав, Я.Эрдэнэ-Очир, Д.Жаргалсайхан, Р.Ганбаатар)
  • Випелийн хагалгаа (ходоод-нойр булчирхайн залгалттай), 2005 он (М.Жилле, Я.Эрдэнэ-Очир, Ж.Чинбүрэн)
  • Доод хөндийн вен рүү ургасан ретро-перитониаль хорт хавдрын үед хорт хавдрыг элэгний баруун нэгдүгээр сегмэнт, баруун бөөр, элэгний доод хэсгийн үүдэн венийн хамт тайрч доод хөндийн венийг хиймэл судсаар орлуулан, хиймэл судсан дээр зүүн бөөрний венийн судас залгах хагалгаа, 2006 он (Ж.Чинбүрэн, М.Жилле, Я.Эрдэнэ-Очир)
  • Дэлүү хадгалж нойр булчирхайн зүүн тайралт хийх хагалгаа, 2006 он (М.Жилле, Ж.Чинбүрэн)
  • Элэгний үүдэн венийг боож, дараагаар элэгний их тайралт хийх хоёр үе шаттай хагалгаа, 2007 он (М.Жилле, Ж.Чинбүрэн, Р.Сандуйжав)

2008-2009 ОН


  • Глиссон аргаар элэг тайрах хагалгаа, 2008 он (Ж.Чинбүрэн, Р.Сандуйжав, Ц.Энх-Амгалан, Э.Тайванбаатар, Ч.Энхболд)
  • Випелийн хагалгаа (нойр булчирхайн цоргыг гэдэсний салст бүрхүүлтэй залган, декомпресс гуурс гаргах арга), 2008 он (Ж.Чинбүрэн, Ц.Энх-Амгалан, Р.Сандуйжав, Э.Тайванбаатар, Ч.Энхболд)
  • ЭЦНБ мэс заслын хамт олон дараахь дүрс оношлогооны арга, дүрс хяналттай мэс ажилбаруудыг Монгол Улсад шинээр нэвтрүүлээд байна. Үүнд:
  • Элэгний өмөнг өндөр давтамжтай цахилгаанаар түлэх эмчилгээ (RFA), 2008 он (А.Род, Ж.Чинбүрэн, Н.Юмчинсэрчин, П.Бат-Ирээдүй)
  • Механик шарлалттай хүнд ЭХО хяналттай арьс нэвтлэн элгэн доторх цөсний замд гуурс тавих (PTBD), 2008 он (Н.Юмчинсэрчин, П.Бат-Ирээдүй, Ж.Чинбүрэн)
  • Компьютер томографийн хяналттай уушигны хавдраас биопси авах, 2008 он (П.Бат-Ирээдүй, Б.Ганзориг, Оюунцэцэг)
  • Элэгний их тайралт хийхийн өмнөх КТГ зураг дээр элэгний эзэлхүүн тодорхойлох, 2008 он (П.Бат-Ирээдүй, Н.Юмчинсэрчин, М.Лхамаа)
  • Мэс засал хийх боломжгүй цөсний замын түгжрэлтэй хүнд стент тавих, 2009 он (П.Бат-Ирээдүй, Н.Юмчинсэрчин, Ж.Чинбүрэн)
  • Дурангийн мэс заслын аргаар дэлүү авах хагалгаа, 2009 он (Ц.Энх-Амгалан, Б.Ганзориг)

2010-2011 ОН


  • Эндоваскуляр аргаар өрцөн дээрхи доод хөндийн венд шүүлтүүр байрлуулах, 2010 он (П.Бат-Ирээдүй, Н.Юмчинсэрчин)
  • Элэгний баруун үүдэн венийг арьс нэвтлэн элгэн дотор бөглөх (PVE), 2010 он (П.Бат-Ирээдүй, Н.Юмчинсэрчин, Ж.Чинбүрэн)
  • Дурангийн мэс заслын аргаар элэгний зүүн дэлбэн авах хагалгаа, 2011он (Ц.Энх-Амгалан, Б.Ганзориг, З.Төгөлдөр)
  • Дурангийн мэс заслын аргаар цөсний ерөнхий сувагнаас чулуу авах хагалгаа 2011 он (Ц.Энх-Амгалан, Б.Ганзориг)
  • Баруун элэгний артери элэгний баруун арын салаатай микроскопон доор залгах 2011, (Деннис, Р.Мөнхбат)
  • Дурангийн мэс заслын аргаар нойр булчирхайн сүүл хэсгийг тайрах хагалгаа, 2011 он (Ц.Энх-Амгалан, Р.Мөнхбат).
Мэргэжлийн багийн

ТАНИЛЦУУЛГА


http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/head-320x356.jpg
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч

ИХ ЭМЧ ЭРДЭНЭБИЛЭГИЙН ТАЙВАНБААТАР


Боловсрол:

  • 2004 онд ЭМШУИС-н АУС-ийг хүний их эмчээр төгссөн
  • 2006-2007 онд ХСҮТ-н онкологийн резидентурт суралцаж байсан
    2007 онд ЭМШУИС-н МДИнститут, Мэс заслын резидентурт мэс заслын эмч мэргэжлээр төгссөн
  • Франц, Австри, Швейцарь, Тайвань, Япон, БНСУ-д мэргэжил дээшлүүлж байсан.

Ажилласан байдал:

  • 2004-2005 онд ХУДНЭ-н Дотор-Мэдрэлийн тасагт эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байсан
  • 2007-2008 онд ХСҮТ-н Ерөнхий Мэс Заслын тасагт эмчээр ажиллаж байсан
  • 2008-2016.11 хүртэл ХСҮТ-н ЭЦНБМЗТ-т мэс заслын эмчээр ажиллаж байгаад 2016-11 сараас одоог хүртэл ХСҮТ-н ЭЦНБМЗТ-т тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/new-320x356.jpg
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг

ИХ ЭМЧ БОЛДБААТАРЫН МИНЖҮҮР


Боловсрол:

  • 2005-2011 онд ЭМШУИС-н АУС-ийг хүний их эмчээр төгссөн
  • 2014 онд ЭМШУИС-н МД Институтыг Мэс заслын эмчээр төгссөн.
  • 2015 онд  ХСҮТ-н ЭЦНБМЗ тасагт Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслаар нарийн мэргэжил эзэмшсэн
  • 2016 онд БНСУ-н  Соүлын Их Сургуулийн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн
  • 2017 онд ЭМШУИС-н МД Институтэд Мастерийн зэрэг хамгаалсан

Ажилласан байдал:

  • 2011-2013 онд НТТ-н төвд Их эмчээр ажиллаж байсан
  • 2016 оноос одоог хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байна.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/unenbat-320x356.jpg
Элэг, цөс, нойр бучлирхайн мэс заслын тасаг

ИХ ЭМЧ ГҮРБАДАМЫН ҮНЭНБАТ


Боловсрол:

  • 2010 онд ЭМШУИС-н АУС-ийг хүний их эмчээр төгссөн
  • 2012 онд ЭМШУИС-н МД Институтыг Мэс заслын эмчээр төгссөн
  • 2013 онд БНСУ-ны Ионсей эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн
  • 2015 онд Франц улсад Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн

Ажилласан байдал:

  • 2015 оноос одоог хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байна.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/adilaa-320x356.jpg
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг

ИХ ЭМЧ МЭНДЖАРГАЛЫН АДИЛСАЙХАН


Боловсрол:

  • 2007 онд ОХУ-н Иркутск хотын Улсын Ангаах ухааны их сургууль төгөссөн
  • 2008-2010 онд ЭМШУИС-н МД Институтыг Мэс заслын эмчээр төгссөн.
  • 2010-2013 онд Япон улсын Аичи Ангаах ухааны сургулийн мэс заслын танхимд Докторын зэрэг хамгаалсан.
  • 2013-2014 онд ХСҮТ-н ЭЦНБМЗ тасагт Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслаар нарийн мэргэжил эзэмшсэн.

Ажилласан байдал:

  • 2007-2009 онд ЭМШУИС-д багш, ХУД-ын өрхийн эмнэлэгт эмчээр ажилласан.
  • 2014 оноос одоог хүртэл АШУҮИС-ын Хавдар судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/enkhbold-320x356.jpg
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг

ИХ ЭМЧ ЧИНБОЛДЫН ЭНХБОЛД


Боловсрол:

  • 1999-2005 онд ЭМШУИС-н АУС-ийг хүний их эмчээр төгссөн
  • 2005-2007 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт мэс заслын эмчээр төгссөн
  • 2009 онд Австри улсын Зальцбург хотод онкологийн чигэлэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2010 онд Франц улсын Парис хотын Pau Brousse эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2011-2015 Япон улсын Токушима Их Сургуулийн эмнэлгийн Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасагт Ангаах Ухааны Доктор цол хамгаалсан
  • 2016 онд Япон улсын Нагоя хотын Төв эмнэлэгт нойр булчирхайн мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2017 онд БНСУ-н Самсунг эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэргэжил дээшлүүлэх сүргалт
  • 2017 онд Япон улсын Шизуока хотын хавдар судлалын төвд “Элэгний мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэргэжил дээшлүүлэх сургалт”

Ажилласан байдал:

  • 2012 оноос одоог хүртэл ХСҮТ-ийн ЭЦНБМЗ тасагт элэгний эмчээр ажиллаж байна.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/munkhzaya1-320x356.jpg
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг

ИХ ЭМЧ ЧОГСОМЫН МӨНХЗАЯА


Боловсрол:

  • 2003 онд ЭМШУИС-н АУС-ийг хүний их эмчээр төгссөн
  • 2003-2004 онд Ерөнхий хавдар судлаач эмч
  • 2004-2005 онд Эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч
  • 2008 онд Хөнгөвчлөх эмчилгээний эмчийн олгох
  • 2009-2011 онд Дотрын эмчийн олгох курс
  • 2013 онд хэвлийн хэт оношлогооны курс
  • 2014-2015 онд Гастро-энтерологийн эмчийн олгох
  • 2014-2016 онд- ЭМШУИС-н МД Институтэд магистрын сургалтанд суралцсан
  • 2016 оноос Япон улсын Токио хотын TWM их сургуульд Докторантурт суралцаж байна.

Ажилласан байдал:

  • 2005-2010 онд ХСҮТ-н Хөнгөвч эмчилгээний тасагт их эмчээр
  • 2010-2012 онд ХСҮТ-н эмчилгээний чанарын хяналтын албанд менежерээр
  • 2012 оноос одоог хүртэл ХСҮТ-ийн ЭЦНБМЗ тасагт элэгний эмчээр ажиллаж байна.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/munkhbat-320x356.jpg
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг

ИХ ЭМЧ РАДНААБАЗАРЫН МӨНХБАТ


Боловсрол:

  • 2007 онд ЭМШУИС-н АУС-ийг хүний их эмчээр төгссөн
  • 2007 онд Хөнгөвчлөх эмчилгээний эмчийн олгох
  • 2010 онд Ерөнхий хавдар судлаач эмч
  • 2011 онд ЭМШУИС-н МД Институтыг Мэс заслын эмчээр төгссөн
  • 2011,2012,2013 онуудад БНСУ-н Самсунг эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2014 онд Япон улсын Токиогийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслын курс
  • 2015 онд Авсрти улсын Акаха эмнэлэгт Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслын курс
  • 2016 онд Веларус улсад Эрхтэн шилжүүлэн суулгах мастер сургалт
  • 2017 онд ЭМШУИС-н МД Институтэд Мастерийн зэрэг хамгаалсан
  • 2017 оноосЭМШУИС-н МД Институтэд Докторантад суралцаж байгаа

Ажилласан байдал:

  • 2008 оноос одоог хүртэл ХСҮТ-ын ЭЦНБМЗ тасагт ажиллаж байна.

http://eng.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/dulguun-320x356.jpg
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг

ИХ ЭМЧ
ЭРДЭНЭ-ОЧИРЫН ДӨЛГӨӨН


Боловсрол:

  • 2010 онд ЭМШУИС-н АУС-ийг хүний их эмчээр төгссөн
  • 2012 онд ЭМШУИС-н МД Институтыг Мэс заслын эмчээр төгссөн
  • БНСУ, Автсри улс, Япон улсуудад мэргэжил дээшлүүлсэн.

Ажилласан байдал:

  • 2013 оноос ХСҮТ-н ЭЦНБ мэс заслын тасагт өнөөг хүртэл мэс заслын эмчээр ажиллаж байна.

Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

ТАСГИЙН ЭРХЛЭГЧ



0123456789001234567890

ИХ ЭМЧ



01234567890

АХЛАХ СУВИЛАГЧ


0123456789001234567890

СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН

  1. Ээлжийн сувилагч 11
  2. Боолтын сувилагч 1
  3. Туслах сувилагч 2

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020827

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.