Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

2017-01-18 Enkhee L0
DSC_5462-edited-1200x891.jpg

УИХ-ын гишүүн, “Булган-Нэг үе” клубын тэргүүн  Ж.Бат-Эрдэнэ клубын гишүүдийн хамт өнөөдөр ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнтэй уулзаж  аймгийн түвшинд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлогоо эмчилгээнд хамрагдалтыг сайжруулах,  хянах замаар хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад ХСҮТ-тэй хамтран ажиллах талаар санал солилцон ярилцлаа.  Энэ хүрээнд талууд 2017-2019 онд хэрэгжихээр аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан “Хавдаргүй Булган” төсөл дээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Анхдагчдын өлгий болсон Булганчууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэхийн хамт хорт хавдрын эсрэг өрнүүлж буй их үйлс нь булган сүүлтэй байхыг ерөөе.


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2022626

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.