Эрхэм зорилго

2011 оны 11 сарын 21

Үндэсний хэмжээнд хавдрын мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, ээлтэй болон тэгш хүртээмжтэй хүргэхэд манлайлагч байх

Хавдар судлалын үндэсний төв

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) нь хүн амын дунд хорт хавдар өвчний тахралтын түвшинг тогтоож, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх ажлыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлгийн үйлчилгээ явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага мөн  (ХСҮТ-ийн дүрмээс).

Хавдрын цогц тусламж, үйлчилгээ

ХСҮТ нь үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэхийг эрмэлздэг. Тусламж, үйлчилгээг цогц байдлаар хүргэхийн тулд өөрийн бүтэц дэх 10 тасаг, 9 албаны үялдаа холбоо бүхий нэгдмэл зохион байгуулалтыг хангаж ажилладаг. Зөвлөх поликлиник нь амбулторийн үйлчилгээг, харин 206 орны хүчин чадалтай мэс заслын болон мэс заслын бус клиник нь хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг үзүүлж байна.

117 эмч, 154 сувилагч болон бусад 171 ажилтнаас бүрдсэн нийт 481 хүний бүрэлдэхүүнтэй манай эвсэг хамт олон үйлчлүүлэгчдээ чанартай, ээлтэй болон тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээг хүргэх эрхэм зорилгоо мөрдлөг болгон ажилладаг.

Сүүлийн жилүүдэд манай хамт олны хийж байгаа ажил ЭМЯ-аас өндрөөр үнэлэгдсэн.  2009, 2010 оны “Эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллага”, 2009 он “Ёс зүйг дээдлэгч шилдэг байгууллага”

Хөгжлийн үе шат

1961-1982 он Улсын цацраг туяа эмнэлэг

1982-2006 он Улсын хавдар судлалын төв

2006 оноос Хавдар судлалын үндэсний төв

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020876

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.