2Feb03-1200x800.jpg
05/May/2024

Өнөөдөр НЭМЭШСА-аас “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриатай хавдартай тэмцэх Дэлхийн өдрийг угтан 24 хэвлэл мэдээллийн байгууллагын 31 сэтгүүлчийг оролцуулсан сургалт зохион байгууллаа. Сургалтыг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нээж, хавдрын өвчлөлийн өнөөгийн байдлын талаар тархвар судлаач их эмч Т.Ундармаа, хавдартай тэмцэх үйлст хэвлэл мэдээллийн байгуууллагын үүрэг оролцооны талаар олон нийтэд зориулсан сургалт, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Энхээ, ходоодны хорт хавдрын эрт илрүүлэгийг сурталчлах ажлын явцын талаар эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар НЭМЭШСА-ны дарга Ц.Бадамсүрэн нар мэдээлэл хийлээ. Сургалтын төгсгөлд сэтгүүлчдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсанд сэтгэл ханамжтай байгаагаа оролцогчид илэрхийлж байсан. Урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулахад гүн дэмжлэг үзүүлсэн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, поликлиникийн ахлах сувилагч Б.Оюунчимэг нартаа талархал илэрхийлье.

2Feb01 2Feb02 2Feb04 2Feb05 2Feb06

 


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2020977

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.