ХСҮТ нь COVID-19 вирусын халдвараас сэргийлэх тухай ДЭМБ, ЭМЯ–наас хүргэж буй зөвлөмжийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Амбулаториор үйлчлүүлэгчид, хэвтэн эмчлүүлэгч, хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн биеийн халуун үзэх, амны хаалт зүүх, гараа тогтмол ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг зөвлөмж , зөвөлгөө өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл мэндийн байгуулагаас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөн халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалж байна.