“Бидний шинэ үйлчилгээ” нээлтийн арга хэмжээ боллоо

2018-01-02 admin0

Хавдар Судлалын Үндэсний Төвд “Бидний шинэ үйлчилгээ” нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.  Эрүүл мэндийн сайд нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн ам сүүлийн 20 гаруй жилд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчнүүдээр зонхилон өвдөж байгаа төдийгүй эдгээр өвчин нь үр бүтээлтэй, ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа бөгөөд   хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зөв дадал зуршлыг хүн амд сурталчлах, түгээх, хэвшүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгаас тасралтгүй анхаарсаар ирсэнг онцоллоо.

Тус төв нь дэлхийд танигдсан брендийн, өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий комьютер томографийн төхөөрөмжийг шинээр ашиглалтад оруулж, яаралтай тусламжийн хэсгийг бие даасан алба болон өргөжүүлэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх цар хүрээгээ тэлж байна. Стандартын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн тасагтай болсноор хорт хавдрын болон хавдрын бус шалтгаантай яаралтай тусламж шаардлагатай олон хүний амь насыг аврах боломжтой болж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээнд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЭМЯ-ны эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирлээ.   ХСҮТ-ийг КТГ-ын аппараттай болоход гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарт төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн талархал илэрхийлж ХСҮТ-ийн “Хүндэт тэмдэг” гардууллаа.

45 252646 49232850 47 2927 393140 482233 32 3534 36 37 38

 


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2022620

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.